Саудынхан нефтийн дараах амьдралдаа бэлдэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Саудынхан нефтийн дараах амьдралдаа бэлдэж эхэлжээ

 

Саудын Араб  “нефтийн эриний” төгсгөлд  бэлтгэж эхлэн  вант улсын үнэт хөрөнгийн бие даасан дэлхийн томоохон санг байгуулж байгааг Bloomberg мэдээлэв.  Тус орны  үндсэн ашиг нь нефть биш хөрөнгө оруулалт болох ёстой  гэсэн зорилт тавьж байна.

 

Public Investment Fund (PIF) сангийн дүрмийн сан нь хоёр их наяд ам.доллар байх бөгөөд тэр нь тус орны нефтийн хамаарлыг буулгахад туслана хэмээн СА-ын хаан ширээ залгамжлагч дэд жонон Мухаммед бин Салман мэдээлэв. Жононгийн хэлж буйгаар сангийн хөрөнгийг бүрдүүлэхийн тулд тус орон Saudi Arabian Oil Company (Saudi Aramco) гэх улсын компанийг худалдах болж байна. Saudi Aramco компанийн хувьцааны  наймааг ирэх жилээс бирж дээр явуулах бөгөөд харин одоо компанийн хувьцааны таван хувийг арилжихаар төлөвлөөд байгаа ажээ.

 

Бид хорин жилийн дотор нефтийн хамаарлаас салсан орон болон хувирна гэж жонон хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж