“Говийн чоно”-ынхон хээрийн сургуулилт хийв

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

“Говийн чоно”-ынхон хээрийн сургуулилт хийв

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Улаанбаатар хот, Орхон аймагт гурав дахь өдрөө үргэлжилжээ.

Өнөөдрийн хувьд сургалт танхимын буюу хээрийн дадлага сургууль гэсэн хоёр чиглэлээр зохиогджээ. Газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн үед цагийн байдал дээр хэрхэн ажиллах талаарх танхимын сургалт явуулж,  дөрвөн бүлэгт хуваагдсан оролцогчид гамшгийн үед хэрхэн ажиллах төлөвлөгөөг гарган, үнэлэлт дүгнэлт өгчээ.

Танхимын сургалтын дараа хээрийн сургуулилт хийсэн байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж