Нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг дуусна. Ингэснээр бизнесийн байгууллагуудын үйл ажиллааг аль болох хэвийн ажиллуулахаа Засгийн газраас мэдэгдсэн.
Энэ хүрээнд Аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийн стандартыг УОК-оос баталж танилцуулахаар бэлтгэж байгаа аж. "Бизнесийн үйл ажиллагааг хоёр ангилалд хувааж байгаа ба үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцдаг болон нүүр тулан уулздаггүй гэсэн байдлаар ангилж хоёр ерөнхий стандартыг батална гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Стандартуудыг эцэслэн баталснаар хоёрдугаар сарын 17-ноос хойш олон нийтэд танилцуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 23-наас хойш хэвийн ажиллах боломж бүрдэх юм байна.
Түүнчлэн кино театруудыг нээх талаар судалж байгаа гэдгийг мөн хэллээ. Тодруулбал, 25 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр кино театрууд үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг судалж байна.
Холбоотой мэдээ