Б.Жавхлан: Эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүйд хүрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.14-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүйд хүрч болзошгүй

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Saturday, February 13, 2021

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг боловсруулснаа энэ сарын 10-нд олон нийтэд мэдээлсэн билээ.  Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөний талаар нарийвчлан ярилцжээ.  Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг хэрхэн богино хугацаанд хүртээмжтэй зорилтодоо хүрэх вэ гэдэг талаар  өнөөдрийн хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцлаа. Энэхүү төлөвлөгөө нэг өдөр шийдээд ярилцсан юм биш. Цар тахал дотооддоо гарснаас хойш Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байсан асуудлуудыг цогц болгон нэгтгэж, судалгаа, үндэслэлтэй, хэрэгжиж болохуйц бодит төлөвлөгөө болсон.  Төлөвлөгөөний тактикийн хувьд бид бодлогын шилжилт хийсэн. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ бүр тухайн бүртээ зөв байсан.

Дэлхий нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулсан бөгөөд эрүүл мэнд эсвэл эдийн засгийг нэгдүгээрт тавих гэх хоёр төрлөөр тэмцэж байгаа. Монгол Улсын хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг эн тэргүүнд тавьж байсан бол цаашид эдийн засгийг харилцан хамтад нь авч үзэх ёстой хэмээн шийдсэн. Тиймдээ ч бид бодлогын шилжилт гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ хэвээр нь  үргэлжлүүлбэл улс орны эдийн засагт цохилт болж, магадгүй эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас 10 их наядын төлөвлөгөөг авахаар шийдвэрлэсэн. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно. Олон нийтэд зөв ойлголт өгч байж салбар бүр нэгдсэн ойлголттой болно.

Мөнгө хэвлэх гэж байна гэх буруу мэдээлэл  иргэдийн дунд гарч байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засаг огцом зогссон. Хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт нь үндсэндээ 60-70 хувь зогссон.

2011, 2012 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байх үед мөнгөний нийлүүлэлт хамгийн өндөр хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, банкуудаар олгох зээл, төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэх үндсэн гурван сувгаар явдаг. Үүнээс хойш эдийн засгийн  засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд энэ үзүүлэлт 15 хувь болж буурсан. Гурав дахин багассан гэсэн үг. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь товчхондоо мөнгөний эргэлтийг сайжруулах юм. Эдийн засагт мөнгөний эргэлтийг оруулна. Мөнгө хэвлэх гэсэн буруу ойлголтыг зөв ойлгох нь чухал.  Банкуудад гацсан байгаа нөөц хөрөнгөөр зээл олголтыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал, төсвөөр дамжин хийгдэх хөрөнгө оруулалтууд, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлүүдийг  цогц хөтөлбөртөө багтаасан юм. Түүнээс биш халамжийн чиглэлээр бэлэн мөнгө шууд тараах, урьд өмнө нь хэрэгжүүлж байсны адил алдаатай арга хэмжээ огт байхгүй. Банкуудын нөөц хөрөнгийг зээл хэлбэрээр эдийн засаг руу оруулах тал дээр Засгийн газар хамтарч ажиллана. Зээлийн батлан даалтын сан болон бусад дэд бүтцээрээ дамжуулан хүртээмжийг нэмэгдүүлэх, байж болох бүхий л хөнгөлөлт боломжуудыг гаргах, зээлийн хүүг 3-аас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авах юм.

Мөн ЭТТ дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон мега төсөл, Дорноговьд баригдаж байгаа нефтийн үйлдвэрийн төслийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг эрэмблэвэл аль нь хамгийн түрүүнд хэрэгжих вэ?

-Ипотекийн зээл 8-6 хувь болсонтой холбоотойгоор  95 тэрбум төгрөгийн 1200 гаруй гэрээ хийгдсэн нь  төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн өндөр  үзүүлэлт юм. Тиймээс энэ эрчээрээ үргэлжлээд явах боломжтой хэмээн Төв банкнаас мэдэгдсэн. Монгол Улсад жилд 15 мянган шинэ орон сууц ашиглаглалтад ордог бол үүний 12 мянга нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой байдаг. Шаардлагыг хангах зээлдэгч, нийлүүлэлт тогтвортой байхад зээл үргэлжлээд явах боломжтой гэсэн үг. Төв банкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилт цаашид үргэлжилнэ. Хугацаа, хэмжээг нь нэмэгдүүлсэн. Жилдээ 2 их наяд төггрөгийн репо санхүүжилтийг банкуудад олгоно. ААН-үүдэд олгох гурав хүртэлх хүүтэй зээлийг зөвхөн зээл олгодог мэргэжлийн байгууллагуудаар дамжуулж хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж