Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд Бээжин хиймэл арал барьсан нь хөрш орнуудын зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулсан. Тэгвэл Хятадын хиймэл арал дээр гэрэлт цамхаг ажиллаж эхэлсэн байна. 55 метр өндөр гэрэлт цамхгийг Суби хиймэл арал дээр барьж босгожээ. Цамхгийн барилгын ажил өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн байв.
Жилд таван их наяд ам.долларын худалдаа дамжин өнгөрдөг усан зам болон нефть, байгалийн хийн баялаг нөөцтэй бүлэг арлыг тойруулан Хятад эзэмшлээ тогтоосон нь Азийн хөрш орнуудтай дунд маргаан дэгдээсэн юм. Үүний хариуд Хятадын хиймэл арлын ойролцоо АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд эргүүл хийж Бээжинд дарамт үзүүлэхийг оролдож байв.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS