МИАТ ТӨХК Боруссия Дортмундтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

МИАТ ТӨХК Боруссия Дортмундтай хамтран ажиллана

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Германы Бундеслигийн шилдэг клүбуудийн нэг Борусси Дортмундтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ийнхүү хамтран ажиллах болсноор МИАТ ТӨХК Борусси Дортмундын логог ашиглах бүрэн эрхтэй болж байна. Европын хөлбөмбөгийн клуб монгол компанитай хамтран ажиллаж буй анхны тохиолдол энэ болж байна. Уг гэрээ 3 жилийн хугацаатай бөгөөд энэ оны долдугаар сараас эхлэн хэрэгжих юм. Борусси Дортмундын борлуулалт, маркетинг, бизнесийн хөгжлийн захирал Карстен “Бид үргэлж шинэ олон улсын хамтрагчтай болж байгуудаа маш  их баяртай байна. Монгол компанитай хамтарч байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Бид цаашид зах зээлээ тэлэх боломжтой” хэмээн ярьжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж