UFC: Д.Батгэрэлийн ээлжит өрсөлдөгч Кевин Нативидад

Хуучирсан мэдээ: 2021.02.14-нд нийтлэгдсэн

UFC: Д.Батгэрэлийн ээлжит өрсөлдөгч Кевин Нативидад

UFC: Д.Батгэрэлийн ээлжит өрсөлдөгч Кевин Нативидад

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн хамгийн шилдэг холбоо болох UFC-д тулалдаж буй анхны Монгол Улсын тамирчин Д.Батгэрэлийн дараагийн тулааны тов гарчээ. Тодруулбал, Д.Батгэрэл ирэх дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах UFC-261 тоотой өдөрлөгийн хүрээнд Америк тулаанч Кевин Нативидадтай тулалдахаар болжээ.

Өдгөө 27 настай Кевин Нативидадын хувьд өмнө LFA холбоонд тулалддаг байсан бөгөөд UFC холбооны анхны тулаанаа Майлс Жонсын эсрэг хийж ялагдсан бол хоёр дахь тулаанаа ийнхүү Д.Батгэрэлийн эсрэг хийхээр болж байна. Харин өдгөө 31 настай Д.Батгэрэлийн тухайд өнгөрсөн аравдугаар сард Кайлер Филипстэй тулалдах байсан ч Монгол Улсын хил хаалттай байсан учир тулалдаж чадаагүй юм. Үүнээс өмнө UFC-248 тоотой өдөрлөгийн хүрээнд Аргентин тулаанч Гидо Канеттиг хүнд цохилтоор ялсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж