Турк “курдыг” дэмжигчдийг иргэншлээс хасна гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Турк “курдыг” дэмжигчдийг иргэншлээс хасна гэв

 

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган терроризмыг дэмжигчдийг иргэншлээс хасахыг анхааруулжээ. Тэрбээр Туркийн засгийн газарт террористуудтай ярих зүйл байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган террористууд гэж курдын дайчдыг хэлж байгаа аж.

 

Үүний зэрэгцээ Туркийн засгийн газар Курдын ажилчдын намтай энхийн яриа хэлэлцээг сэргээх оролдлогоо зогсоожээ. Туркийн засгийн газар болон Курдын ажилчдын намын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээ өнгөрсөн долдугаар сард зөрчигдсөнөөр зүүн өмнөд хэсэгт зөрчил мөргөлдөөн дахин эхэлсэн юм. Туркийн зүүн өмнөд хэсгийн тулаанд өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын 355 алба хаагч амь үрэгдэж, курдын 5000 зэвсэгт дайчныг устгасан аж. Анкара хотноо өнгөрсөн гуравдугаар сард гарсан хоёр удаагийн тэсрэх бөмбөг бүхий халдлагад курдын зэвсэгт дайчдыг буруутгасан юм.

 

Курдууд голдуу оршин суудаг зүүн өмнөд хэсгийн нутгийг тусгаар тогтнуулахын төлөө Курдын ажилчдын нам 1984 оноос хойш Туркийн засгийн газрын эсрэг тэмцэж байна. Зөрчил мөргөлдөөнд өнгөрсөн хугацаанд 40 мянга гаруй хүн амь үрэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж