Өнөөдөр аваргуудын лигтэй

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Өнөөдөр аваргуудын лигтэй

Өчигдөр аваргуудын лигийн ¼-ийн эхний тоглолтууд болсон бол өнөөдөр Парис, Вольфсбург хотуудад тэмцээний тоглолтууд үргэлжилэн явагдана.Францын Пари Сен Жермен Английн Манчестер  Ситиг хүлээн авч тоглох бол Вольфбург өөрийн талбайдаа Мадридийн Реал багийг хүлээн авч тоглоно.

Пари Сен Жермений өрсөлдөгч багийн хувьд анх удаа аваргуудын лигийн ¼-ийн тоглолтонд оролцож байгаагаараа онцлог. Английн хөлбөмбөгийн лигт амжилт үзүүлж байсан боловч санхүүгийн  тодорхой хүндрэлээс шалтгаалан Манчестер Сити удаан хугацааны туршид ийм өндөрлөгт хүрч чадаагүй гэж хэлж болох юм. Тэд өөрийн хэсэгтээ хамгийн сүүлчийн тоглолтоо Италийн Ювентустай хийсэн бол 1/8-ын тоглолтонд Украйны Динамог хожиж энэ  шатанд өрсөлдөх эрхтэй болсон  юм. Пари Сен Жермен багийн хувьд энэ тоглолтонд хожих магадлал нэн өндөрт тооцогдож байгаа. Энэ багийн Златан Ибрагимович хамгийн олон гоолыг оруулах болов уу гэсэн бооцоог хөлбөмбөгийн хорхойтнууд тавьжээ. 2 багийн тоглолт Парк де Пренс цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Энэ тоглолтыг Сербийн иргэн Милорад Мажич шүүн явуулна. Тэгвэл Зинедин Зиданы багийн Криштиан Роналду аваргуудын лигийн тоглолтуудад оруулсан гоолныхоо тоог нэмэх магадлал хамгийн өндөртэй тамирчинд тооцогдож байна. Тэрээр өнөөдрийн тоглолтыг хүртэл нийтдээ 13 бөмбөг оруулаад байгаа юм. Тэдний өрсөлдөгч Вольфсбург багийнхан ч мөн анх удаа аваргуудын лигийн ¼-ийн тоглолтонд оролцож байгаа. Вольфсбургчууд 1/8-ын тоглолтонд Бельгийн Гент багийг 3:2, 1:0-ийн харьцаатай хожиж, энэ шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Германы хөлбөмбөгийн лиг Бундеслигт төдийлөн амжилт гаргаж чадаагүй, жагсаалтын 8-рт бичигдэж байгаа Вольфсбургт Реал жинхэнэ хичээл заах болно гэсэн таамаглалыг хөлбөмбөгийн хорхойтнууд тавьж байна. 2 багийн тоглолтыг Италийн Жанлука Рокки Вольфсбург Арена цэнгэлдэх хүрээлэнд шүүн явуулна. Эдгээр багуудын хариу тоглолт 4-р сарын 12-ны өдөр Манчестер, Мадрид хотноо болох юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж