Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна. Хуралдаан 11:00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэж байна. Тодруулбал, Covid-19-ийн үеийн нөхцөл байдал, нэг хаалга-нэг шинжилгээ, вакцинжуулалт, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Мөн цаашид шат дараатай зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээнэ. Үүнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг холбогдох албаныханд даалгаж байна.
Маргааш 597 гаруй хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэх бол 16-ны өдрөөс 24 зах, томоохон худалдаан төв, 17-нд 10 худалдааны төв, 18-нд дөрөв, 19-нд хоёр, 20-нд гурав, 23-нд нэг, 24-нд гурван зах худалдааны төвүүд нээгдэх юм.
Холбоотой мэдээ