Германчууд бэлэн мөнгөнд дуртай | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Германчууд бэлэн мөнгөнд дуртай

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Германчууд бэлэн мөнгөнд дуртай

Техник технологи хөгжиж, банк санхүүгийн систем улам шинэчлэгдэж буй өнөө үед дэлхийн олон орны хүмүүс кредит картаараа гүйлгээ хийх нь улам олширч байна. Тэгвэл эсрэгээрээ Германы хэрэглэгчид бүхий л төлбөр тооцоо гүйлгээгээ бэлэн мөнгөөр хийхдээ илүү сэтгэл ханамжтай байдаг байна.

АНУ-ын Төв Банкны мэдээллээр АНУ-ын иргэдийн түрийвчинд өдөрт дунджаар 123 сая доллар бэлэн явж байдаг бол энэхүү жагсаалтад АНУ-ын араас Нидерланд, Канад, Франц, Австрали зэрэг улсууд АНУ-ын өмнө жагсжээ. Харин үүнээс хоёр дахин их хэмжээний бэлэн мөнгө Германчуудын түрийвчинд байдаг гэсэн дүнгээр Герман жагсаалтыг тэргүүлжээ.

Хэдий их хэмжээний гүйлгээ худалдан авалт байсан ч тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг Герман улсад нийт төлбөр төлөлт гүйлгээний 80 хувийг бэлэн мөнгөөр хийгдсэн гүйлгээ эзэлдэг бол үлдсэн тавны нэг хувь нь л картаа уншуулах сонголтыг хийдэг байна. Харин энэ тоо АНУ-д 50 хувиас дээшгүйг эзэлдэг байна.

Үүний шалтгааныг хүн картаар төлбөрөө хийсэн тохиолдолд үл үзэгдэгч гүйлгээгээр нийт хэдий хэмжээний төсөв өөртөө байгааг анхаарч, хэр их хэмжээний мөнгийг хяналтгүй зарцуулж байгаагаа анзаарахад дөхөмтэй байдаг  хэмээн  тайлбарлажээ.

  Г.СҮМБЭЭ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!