Шинэ Зеландад тусгаарлалтаас гарсан хүнээс халдвар илрэв

Хуучирсан мэдээ: 2021.02.14-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад тусгаарлалтаас гарсан хүнээс халдвар илрэв

Шинэ Зеландад тусгаарлалтаас гарсан хүнээс халдвар илрэв

Шинэ Зеланд улсад өнөөдөр COVID-19  халдварын дотоодод халдварласан гурван шинэ тохиолдол илэрчээ. Тус улс нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нөөс хойш халдварын тархалтыг барьж, ногоон улс болоод байсан юм. Гэвч гадаад орноос эргэн ирсэн нэг аялагч тусгаарлалтын хугацаа нь дуусч, гарсныхаа дараа халдвартай нь оношлогдсон байна. Улмаар Окленд хотноо  эхнэр нөхөр хоёр, охиныхоо хамтаар халдвар авсан нь батлагджээ. Түүнчлэн охины сурдаг ахлах сургуулийг ирэх хоёр хоногт хааж, сурагч, багш нараас шинжилгээ авч, ариутгал хийхээр болсон байна. Харин  эхнэр нь "LSG Sky Chefs" гэх нисэх онгоцны хоол үйлдвэрлэлийн компанийн угаалгын хэсэгт ажилладаг аж.

Шинэ Зеланд нь ирэх долоо хоногоос таван сая хүн амаа COVID-19  халдварын эсрэг Pfizer-BioNTech компанийн вакцинд хамруулахаар бэлтгэж байна. Тус улсад гамшгаас хамгаалах нэгдүгээр зэргийн нөхцөл байдал тогтоосон хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж