ХААН Банк хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.02.14-нд нийтлэгдсэн

ХААН Банк хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ

ХААН Банк хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Банкны системийн хууль эрх зүйн орчинд хийгдэж буй энэхүү томоохон өөрчлөлтөөр арилжааны банкуудыг хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулахыг тусгасан бөгөөд ХААН Банкнаас энэхүү хуулийн зохицуулалтыг дэмжин ажиллана.

ХААН Банк нь Монгол орон даяар 550 салбар нэгж болон цахим сувгуудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч банк юм. Нийт активын хэмжээгээр банкны системийн гуравны нэг хувийг эзэлж, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, найдвартай байдал, Монгол Улсын тэргүүлэгч банкны байр сууриа бид тогтвортой, тууштай хадгалж ирлээ.

Системийн нөлөө бүхий хамгийн олон харилцагчтай банкны хувьд ХААН Банк нээлттэй хувьцаат компани болсноор хувьцаагаа ил тодоор, нээлттэй эзэмших боломжийг хөрөнгө оруулагч бүрд бий болгоно гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж