Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ эхэллээ | News.MN

Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ эхэллээ

Өнөөдөр Улаанбаатар хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. МҮЭСТО-д болж буй тивийн аваргын тэмцээнд Энэтхэг, Узбекстан, Австрали, Шинэ Зеланд, Хятад, АНЭУ, Вьетнам, Иемен, Индонези, Иран, Монгол зэрэг 17 улсын ирээдүйн оюуны их мастерүүд оролцож байгаа юм.  Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд швейцарь системийн дагуу 9 өргөөр явагдах бөгөөд аваргууд энэ сарын 15-д тодорно.

Энэхүү тэмцээнийг Олон улсын шатрын холбоо, Ази тивийн шатрын холбоо, Монгол улсын шатрын холбоо хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-06 150.129.140.147

Монголын хүүхдүүд авьяастай, хурдтай, сэтгэн бодох чадвар сайтай тул амжилт гаргах байхаа. Манайд сайн дасгалжуулагч-багш нар л дутмаг байна. Төр засгаас сайн дэмжээд өгвөл шатрын спорт хөгжих бүрэн боломжтой улс шүү дээ… Хүүхдүүд, багш нарт нь амжилт хүсье

Avatar

Зочин 2016-04-06 103.9.89.210

ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БОЛНО ТА БҮХЭН ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ НЭГДЭЭРЭЙ

Avatar

Амжилт 2016-04-06 103.229.121.241

Монгол хүүхдүүддээ амжилт хүсье!

Avatar

Амжилт 2016-04-06 103.229.121.241

Монгол хүүхдүүддээ амжилт хүсье!

Avatar

Амжилт 2016-04-06 103.229.121.241

Монгол хүүхдүүддээ амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж