Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ эхэллээ

Өнөөдөр Улаанбаатар хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. МҮЭСТО-д болж буй тивийн аваргын тэмцээнд Энэтхэг, Узбекстан, Австрали, Шинэ Зеланд, Хятад, АНЭУ, Вьетнам, Иемен, Индонези, Иран, Монгол зэрэг 17 улсын ирээдүйн оюуны их мастерүүд оролцож байгаа юм.  Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд швейцарь системийн дагуу 9 өргөөр явагдах бөгөөд аваргууд энэ сарын 15-д тодорно.

Энэхүү тэмцээнийг Олон улсын шатрын холбоо, Ази тивийн шатрын холбоо, Монгол улсын шатрын холбоо хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж