ЭМЯ: 58 хүнээс халдвар илэрч, хоёр нь масс дундаас батлагдлаа | News.MN

ЭМЯ: 58 хүнээс халдвар илэрч, хоёр нь масс дундаас батлагдлаа

COVID-19

ЭМЯ: 58 хүнээс халдвар илэрч, хоёр нь масс дундаас батлагдлаа

Covid-19 халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.


Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Saturday, February 13, 2021

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

-Улсын хэмжээнд өчигдөр 38450 хүнд Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 58 хүнд халдвар илэрсэн. Үүний хоёр нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нээс  илэрсэн.

56 тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ. Хавьтлуудад шинжилгээ хийх явцад анхны шинжилгээрээ халдвар илрэлт 50 гаруй хувьтай байна. Хоёр дахь давтан шинжилгээгээр 20 гаруй хувьтай буюу 80 хувийг нь эхний долоо хоногт тусгаарлаж илрүүлдэг. Гурав дахь  шинжилгээгээр мөн 20 гаруй хувь нь илэрдэг.

Улаанбаатарт хотын хэмжээнд батлагдсан тохиолдол 1513 болсон. Харин улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтод 1839 тохиолдол бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн нийт 2351 тохиолдол байгаагийн 1682 хүн буюу 71.5 хувь нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 621 хүн эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал нь маш хүнд нэг хүн байна. Тухайн иргэн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Хүнд дөрөв, хүндэвтэр 80, хөнгөн 536 хүн эмчлэгдэж байна.

Батлагдсан тохиолдлууд нэмэгдэхийн хэрээр хавьтлууд нэмэгддэг. Сүүлийн үед 10 гаруй голомтод халдвар идэвхтэй байсан бол өргөжүүлсэн тандалтын үр дүнд өнөөдрийн байдлаар зургаан голомтод халдвар идэвхтэй байна. Үүнд,

  • 116 дугаар сургуулийн голомт
  • СХД-ийн 21 дүгээр хорооны худалдааны төв
  • Бөөрний диалазийн төв
  • Монгол шир ХК
  • Нийслэлийн Амгалан амаржих эмнэлгийн голомтуудад халдварын тархалт идэвхтэй байна.

Хавьтлаас халдвар авах нь 20 хувьтай байна. 5000 гаруй хавьтлын 1000 гаруй хүнээс халдвар батлагдаж байна гэсэн үг. ДЭМБ-д 10 хувьтай байгаа бол сүүлийн хэдэн хоногт манай улсад хавьтлаас халдвар авах нь 20 хувьтай байна.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 1046 хүн байгаа бол хоёрдогч хавьтлын 2346 хүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж