АНУ-ын Сенат Трампыг гэм буруугүй гэж үзжээ | News.MN

АНУ-ын Сенат Трампыг гэм буруугүй гэж үзжээ

АНУ-ын Сенат Трампыг гэм буруугүй гэж үзжээ

АНУ-ын Сенат Трампыг гэм буруугүй гэж үзжээ

АНУ-ын Сенат өчигдөр суудлаасаа буусан Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар Дональд Трампыг цагаатган, өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны Капитол хиллд болсон бослогод буруугүй хэмээн үзсэн байна. Сенатын танхимын 57 гишүүн Трампад хариуцлага тооцохыг дэмжсэн бол 43 нь эсрэг санал өгчээ. Хэрэв Сенатын танхимын нэмж 10 гишүүн Трампын эсрэг санал өгсөн бол түүнийг дахин сонгуульд оролцох эрхийг хасах талаар хэлэлцэх байв. Гэхдээ Трампын эсрэг санал өгсөн хүмүүсийн дунд Бүгд найрамдах намын долоон сенатор байгаа нь анхаарал татаж байна.

Трамп Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа импичментэд орсон анхны төрийн тэргүүн болж байна. Тэрбээр санал хураалтын дараа "АНУ-ын түүхэн дэх хамгийн том "шулмын ан" боллоо" хэмээн жиргэжээ.

Аль хэдийн суудлаасаа буусан Ерөнхийлөгчийг импичментэд оруулах нь Үндсэн хуулийнд нийцэх эсэх, цаашид импичментийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар Төлөөлөгчдийн танхим хоёрдугаар сарын 10 хэлэлцэж, санал хураасан юм. Эцэст нь 232 гишүүн Трампыг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тул суудлаасаа буусныг үл харгалзан импичментэд оруулан цаашид дахин сонгуульд өрсөлдөх эрхтэй нь ярих нь зөв хэмээн үзсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-14 66.181.185.13

Трамп ах ч уг нь дажгуй л байсан л даа, ковид гараагуй бол асуудал их л еер байх байсан даа

Avatar

Иргэн 2021-02-14 192.82.70.240

Трампийн үед дэлхий нийтэд дайнгүй сайхан байсан шүү.

Avatar

Зочин 2021-02-14 150.129.143.120

ЭНЭ ХҮН ДАХИН ЕРӨНХИЙЛӨЧ БОЛНО!

Avatar

Зочин 2021-02-14 98.42.137.30

"Гэм буруугүй гэж үзлээ" ч биш л дээ. Импичмент анхнаасаа амжилтанд хүрэхгүй гэдгийг хоёр нам хоёулаа мэдэж байсан. Сенатын гишүүдийн гуравны хоёр буюу 69 санал(50 ардчилагч,2 нам бус дээр нь 17 бүгд найрамдах) авч байж импичмент хүчин төгөлдөр болох байсан. Энэ бол яагаад ч бүтэхгүй зүйл. Үүнийг ардчилагчид мэдэж байсан ч сенатаар хэлэлцэж,урд нь дэлгэгдээгүй байсан бичлэгүүд,Трампын твиттер дэхь жиргээ,хэлсэн үгүүдийг баримтжуулан нэг ёсны шүүх хурал хийсэн

Avatar

Зочин 2021-02-14 98.42.137.30

Трампыг буруутгаж үг хэлсэн АН- ын менежерүүд ч Трамп буруутай гэдгийг баримтаар баталж чадсан. Нэг ёсондоо бүх зүйл ийм байсан,эцсийн шийдвэрийг ард түмэн та нар гаргаарай гэдгийг баттайгаар дэвшүүлж тавьсан. Харин Трампын өмгөөлөгчид маш уран нүүдэл хийсэн. Тэгвэл гэрчүүдийг дуудаж байцаая,ерөнхийлөгч,дэд ерөнхийлөгч,усгай албад,сенат,конгрессийн гишүүдийг дуудаж байцаалт авна гэж ???!!! Энэ бол асар их цаг авсан,энэ чухал үед Байдений кабинетийн үйл ажилд саад болохуйц үйлдэл болох байсан

Avatar

Зочин 2021-02-14 98.42.137.30

Иймээс АН- хан БН уудтай тохиролцоо хийж гэрчүүдийг дуудаж байцаахаа зогсоож шууд санал хураахаар тохирсон. Импичмент хийх нь зөвүү гэсэн асуултаар санал асуулга явуулахад. 57 ( 50 ардчилагч,7 БН) зөв гэсэн бол 47 сенатач буруу гэдэг санал өгөж,69 санал буюу гуравны хоёрын саналд хүрээгүй учраас импичмент хийх санал унасан юмаа…… Харин Трамп буруутай,эсвэл буруугүй гэдгийг ард түмэн өөрсдөө тунгаана. Ардчилсан намынхны зорилго ч энэ байсан,энийгээ ч хийсэн.

Avatar

Зочин 2021-02-14 98.42.137.30

Энэ нэг ёсны шүүх хурлыг нэр хүндтэй телевизийн сувгууд шууд дамжуулж,олон сая америкчууд үзсэн. Трампын төлөө саналаа өгсөн 75 сая сонгогчдоос тоо нилээд хэмжээгээр хорогдсон. Одоо ардчилсан нам,Ерөнхийлөгч Байдений өмнө хагарч талцчаад байгаа ард түмнээ нэгтгэх том сорилт үлдсэн. Харин импичментээс мултарч,дахин ерөнхийлөгчид сонгогдох,төрийн ямарч албан тушаал хаших эрхтэй үлдсэн Трамп Байдений ажилд их л саад болно гэдгийг шинжээчид эхнээсээ хэлээд эхэлсэн

Avatar

Зочин 2021-02-14 103.212.117.205

Biden luivardaj garsan trump hol tasarhai sanal avsan uunijh tuuh hezee ch martahgui

0 2
Avatar

Зочин 2021-02-14 98.42.137.30

43

Avatar

Mal 2021-02-14 74.105.51.49

Sonin unsh

0 0
Avatar

Зочин 2021-02-14 202.9.46.165

Дотоод эв нэгдэлээ хадгалах гэсэн манж маягийн мэдэгдэл байв.

Avatar

Зочин 2021-02-14 66.181.161.89

АРДЧИЛАЛ гэж энийг л хэлж байгаа юм даа .
Энэ цаг үеийн бүх машин Ford ийн хуулбар , jimbe , Lada мэт нь хамгын хогын хуулбар.
Энэ цаг үеийн бүх улс Америкын хуулбар , Орос ,Хятад мэт нь хамгын муу хуулбарууд ….

Avatar

Зочин 2021-02-14 103.212.117.205

Usa tolgoid chutguruud garsan Trump bol burhanii tuluulul baisan , ter yalsan trump yalsan gevch usa ardchulsan nam luivardsan , ardchilsan naminhan trumpd talarhah uchirtai ta narig uatghaas avarsan hun chin shuu dee ardchilsan namiinahaan

Avatar

Зочин 2021-02-14 65.49.38.141

Америкийн толгойд чөтгөрүүд гарлаа гэж

Avatar

Зочин 2021-02-14 103.229.123.85

Үнэн яллаа.АН-ын Пилоси гэж шулам шиг авгай зүтгүүлсээр импичмент зарлуулсан ч бүтсэнгүй. Болж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж