АНУ-ын Сенат өчигдөр суудлаасаа буусан Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага тооцох эсэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар Дональд Трампыг цагаатган, өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны Капитол хиллд болсон бослогод буруугүй хэмээн үзсэн байна. Сенатын танхимын 57 гишүүн Трампад хариуцлага тооцохыг дэмжсэн бол 43 нь эсрэг санал өгчээ. Хэрэв Сенатын танхимын нэмж 10 гишүүн Трампын эсрэг санал өгсөн бол түүнийг дахин сонгуульд оролцох эрхийг хасах талаар хэлэлцэх байв. Гэхдээ Трампын эсрэг санал өгсөн хүмүүсийн дунд Бүгд найрамдах намын долоон сенатор байгаа нь анхаарал татаж байна.
Трамп Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа импичментэд орсон анхны төрийн тэргүүн болж байна. Тэрбээр санал хураалтын дараа "АНУ-ын түүхэн дэх хамгийн том "шулмын ан" боллоо" хэмээн жиргэжээ.
Аль хэдийн суудлаасаа буусан Ерөнхийлөгчийг импичментэд оруулах нь Үндсэн хуулийнд нийцэх эсэх, цаашид импичментийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар Төлөөлөгчдийн танхим хоёрдугаар сарын 10 хэлэлцэж, санал хураасан юм. Эцэст нь 232 гишүүн Трампыг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тул суудлаасаа буусныг үл харгалзан импичментэд оруулан цаашид дахин сонгуульд өрсөлдөх эрхтэй нь ярих нь зөв хэмээн үзсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: CNN