Японд одоогоос 10 орчим жилийн өмнө 9.0 магнитуд хүчтэй газар хөдөлснөөс цунами болж, олон хүн амь үрэгдсэн эмгэнэлт гамшиг тохиосон билээ. Тэгвэл тухайн гамшиг болсон газрын ойролцоо өчигдөр 7.1 магнитуд хүчртэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Японы зүүн эрэг орчимд орон нутгийн цагаар 11:07 цагт болсон байна. Улмаар Фүкүшима болон Мияаги мужид 48 хүн гэмтэж бэртжээ. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Фүкүшимагаас 60 милл зайтай Намие эргийн хотын зүүн хойд хэсэгт 74 км-т болсон аж. Газар хөдлөлтийн улмаас цунамийн гамшиг үүсээгүй.
Энэ нь 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлттэй ойролцоо газар болсон байна. Тухайн үед 20 мянга гаруй хүн амь үрэгдэж, ор сураггүй болсон ба цунамийн улмаас олон мянган хүн орох оронгүй болж, атомын цахилгаан станцад осол гарахад хүргэсэн юм. Харин өчигдрийн газар хөдлөлтөд АЦС-уудад ямар нэгэн хэвийн бус зүйл ажиглагдаагүй гэдгийг албаныхан онцолжээ. Гэхдээ газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсч, хоёр мужийг холбодог хурдны зам хаагдсан байна. Мөн Токио, Тохоку, Канто зэрэг газруудад 850 мянга орчим өрхийн гэрэл цахилгаан түр тасалджээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Зочин 2021-02-14 202.55.191.130
gazriin bayalag hovor yu ch ugui uvs nogoogui aimgaa 100 jileer hatuu nuhtsultei tureesle mashin uildver zavod baiguulah tsogts hot baiguulah ch yum uu tiim nuhtsulteiguur yaponchuud tsetsegluulne dee
Зочин 2021-02-14 202.55.191.130
tumurlugiin uildver geh met
Zochin 2021-02-14 103.26.193.125
Магнитуд gej yu baidag um bee ? Anhtuya survaljlagchaa? Magnitud gazar hudulnu gedgiin unshigch bid yu gej oulgoh estoi vee? Magnituud geh gazar hudlultiin chichirhiilliin hemjeeg togtoodog hemjih negj baihaa tiimees magnitudaar gej helj bichih estoi bolov uu? 7 magnitud gazar hudulluu. 7 Magnituudaar gazar hudulluu geh hoorond yalgaa bhgui yu? Uulna ta nar bichgiin bolvsrol tailagdaj bj l hooloo olj idmeer um esvel ene Namiihan shig еэвэн deed l yavaad bdag um uu? Olon hund hurgeh gej bga bol..
Тайж 2021-02-14 66.181.187.47
Чи өөрөө зөв бич!Дараа нь бусдыг шүүмжил!
Зочин 2021-02-14 193.6.168.228
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийг хэмждэг нэгж юмаа. Хэмждэг багаж дээр гарч ирдийн термометр шиг. За арай ч термометр гэхэд хэцүү юм даа. Балл гэхээр хохирол дээр тулгуурлаж хэлж байгаа нь. Ерөнхийдөө мэдрэгдсэнийг нь балл гээд яг хэмжээд гаргаад ирснийг нь магнитуд гээд байгаа юмаа. 8-р ангийн газарзүйн номон дээр уган бол байдагдаа. Ном уншиж байгаач хүн рүү дайраад байхгүй.