10 жилийн дараа Японд дахин 7.1 магнитуд газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2021.02.14-нд нийтлэгдсэн

10 жилийн дараа Японд дахин 7.1 магнитуд газар хөдөллөө

10 жилийн дараа Японд дахин 7.1 магнитуд газар хөдөллөө

Японд одоогоос 10 орчим жилийн өмнө 9.0 магнитуд хүчтэй газар хөдөлснөөс цунами болж, олон хүн амь үрэгдсэн эмгэнэлт гамшиг тохиосон билээ. Тэгвэл  тухайн гамшиг болсон газрын ойролцоо өчигдөр 7.1 магнитуд хүчртэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Японы зүүн эрэг орчимд орон нутгийн цагаар 11:07 цагт болсон байна. Улмаар Фүкүшима болон Мияаги мужид 48 хүн гэмтэж бэртжээ. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Фүкүшимагаас 60 милл зайтай Намие эргийн хотын зүүн хойд хэсэгт 74 км-т болсон аж. Газар хөдлөлтийн улмаас цунамийн гамшиг үүсээгүй.

Энэ нь 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлттэй ойролцоо газар болсон байна. Тухайн үед 20 мянга гаруй хүн амь үрэгдэж, ор сураггүй болсон ба цунамийн улмаас олон мянган хүн орох оронгүй болж, атомын цахилгаан станцад осол гарахад хүргэсэн юм. Харин өчигдрийн газар хөдлөлтөд АЦС-уудад ямар нэгэн хэвийн бус зүйл ажиглагдаагүй гэдгийг албаныхан онцолжээ. Гэхдээ газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсч, хоёр мужийг холбодог хурдны зам хаагдсан байна. Мөн Токио, Тохоку, Канто зэрэг газруудад 850 мянга орчим өрхийн гэрэл цахилгаан түр тасалджээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж