Валентины баярыг Монголд 1990-ээд оны сүүлээс тэмдэглэх болжээ | News.MN

Валентины баярыг Монголд 1990-ээд оны сүүлээс тэмдэглэх болжээ

Валентины баярыг Монголд 1990-ээд оны сүүлээс тэмдэглэх болжээ

Валентины баярыг Монголд 1990-ээд оны сүүлээс тэмдэглэх болжээ

Анх манай эриний гуравдугаар зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Үүнийг Христийн шашинтай залуу лам Валентин хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байжээ.

Энэ талаар мэдсэн Клавдий хаан хилэгнэн, Валентиныг гянданд хорьсон юм. Тэрээр хоригдож байхдаа гяндангийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Хаан түүнийг цаазаар авах ял буулгаж залуу лам Валентин хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” хэмээн хаягласан өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, тэнгэрийн орноос ч түүнийгээ үүрд хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвасыг бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч үл хайхран дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлсөн Валентиныг цаазалсан өдрийг хүмүүс тэр үеэс хойш өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Валентины баярыг Европ тивд 13 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж ирсэн бол дэлхий даяар 18 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж эхэлжээ. Гэгээн хайрын өдрийг улс орон бүр өөр өөрийн онцлог хэв маягаар тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Жишээ нь Англид, нөхөрт гараагүй бүсгүйчүүд энэ өдөр хамгийн эхэнд таарсан эрэгтэй хүнээ ирээдүйн нөхөртэй нь адилхан төрхтэй хэмээн боддог байна.

Харин Япон улсын хувьд энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн Азийн анхны улс юм. Японд бол тухайн эмэгтэй нь эхлээд хайртай хүндээ сэтгэлээ илчлэн бэлэг өгдөг бол хариу сэтгэлээ илэрхийлж шоколад бэлэглэдэг байна.

Түүнчлэн Солонгос улсын хувьд Япон улстай ижил байдлаар тэмдэглэх боловч хосууд сар бүрийн 14-ны өдрийг онцгой өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Харин Норвеги улсад танихгүй дугаараас таалагддаг бүсгүйдээ хайрын захиа, шүлэг зэргийг бичин илгээдэг байна. Харин бүсгүйн хувьд хэн илгээснийг таах ёстой юм. Хэрвээ тааж чадахгүй бол Улаан өндөгний баяраар эрэгтэйдээ өндөг чимэглэн бэлэглэдэг.

Манай улсын хувьд Гэгээн хайрын баярыг 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн нандин бэлгийг хайртай хосууд бие биедээ бэлэглэдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-14 122.201.22.112

Хосууд валинтинтаа валинтгүй болно.үхсэн хатсны валентин вэ.гадны шашин монголд нутагшах гэж ядаж байгаа юм.малчид хөдөө валентин гээд шоколад хайгаад явах юм уу цаг цаашаа.хотын загатнасан юмнууд балартаж валинтинцацгаа.

Avatar

Зочин 2021-02-14 66.181.185.13

Хулхи хятад бараагаа шахах гэсэн наймаачдын оруулж ирсэн баяр, баяр ч юу байх вэ дээ хееруу залуусд бараагаа шахах арга тедий, аль амбасын уед нэг самуун явдалтай лам цаазлуулаа л биз, баярлаад байхаар юм уг нь байхгуй санагдах юм

Avatar

Hariin bayar eserguutsegch 2021-02-14 202.9.40.1

Ene uhsen lamin bayaraar zurhen shokolad beleglene! Suuldee buur tuuhii amitnii zurh zawlaj beleglene jig shig utgaa aldsan Valentine Halloween gesen bayaruudig uchraa medehgyi temdegleh umdaa! Halloween bayarig 1996ond anh Angli bagsh maani surguuli deer temdeglej Mongolchuud tui ch meddeggui bla Halloween bol Meksikuudiin uhegsdee dursdag bayar! Zugeer Bar Restaurant Delguuruud marketing hiih gesen hereggui bayar!

Avatar

Зочин 2021-02-14 202.21.107.74

1998 онд анх тэмдэглэж байсан. FM107. 5 – аар дууны захиалга яваа л.

Avatar

Happy Love. 2021-02-14 66.181.161.31

Гэгээн хайрын Валентины баярын мэндийг Монголын бүх сайхан хосууддаа хүргэе. Хайр дурлал мандтугай. Хүнийг хайрлаж хайрлуулах хичнээн сайхан гээч. Happy Love.

Avatar

Зочин 2021-02-14 66.181.190.116

Өөр гадаадаас импортлох баярууд байвал оруулаад бай цаана нь дахаад 190 өдрүүд байх л.

Avatar

Зочин 2021-02-14 64.119.24.146

залуучууд тэмдэглэж л байг, соц үеийн хөгшин төгцгүүд дуугуй л гуриа царайлаад хэвтэж байвал барав. нийгэм та нарынхаас өөр болсоон. окьябрийн баяр, майн нтр гэх шиг элгийн юмнуудас чинь илүү утга учиртай баяр, хосуудын харилцааг бэхжүүлдэг баяр юм

Avatar

Хариулт 2021-02-14 66.181.176.85

Октябрь гээд ядаж зөв бичихээч хөөсөн толгойт оо

Avatar

Зочин 2021-02-14 66.181.190.116

Уктяанбар гэвэл зөв

Avatar

Иргэн 2021-02-14 122.201.22.112

Монголд таарахгүй баяр.тэнэг орк охид хөвгүүд юугийнч ойлгохгүй байж зүгээр сэтгэлийн хөөрөл давтагддаг билээ.Шулаачид бараагаа гүйлгэх нэг шалтаг болоод удлаа.харин энэ жил тахал таарч аз тохиовоооо

Avatar

Зочин 2021-02-14 202.55.188.88

Ene gadaadiin bayariig surtchilahaa bolimoor yum

Avatar

хүн 2021-02-14 66.181.181.159

Бараа, таваараа хэд дахин өндөр үнээр борлуулах гэсэн гадныхан энэ баярыг манайд нутагшуулж, залуучуудын хармааныг тэмтэрдэг болсоон.

Avatar

Энэ Валентины баяр гээч бол ямар ч хэрэггүй зүйл 2021-02-14 66.181.181.18

Энэ утгагүй зүйлийг тэмдэглэж залуучуудын тархийг угааж, мөнгө олж хөөргөж халаасыг нь сэгсэрдэг баар ресторан, кафе энэ жил ажиллахгүй байгаа нь тун сайн хэрэг.

Avatar

Зочин 2021-02-14 124.158.85.6

монголд хоёр нүүртэнгүүд их болсон, жишээ нь цагаан сар, өөр монголтой холбоотой баяр тэмдэглэх гэхээр ямар орон баярладаг юм гэх, тэгсэн мөртлөө гадны баярыг болохоор юу ч дуугарахгүй тэмдэглэнэ, тэрнийгээ ямар баяр тэмдэглэх нь хүний эрх гэнэ, this is called hypocrisy гэдгийн, англи хэл мэддэг хүмүүст хэлэхэд

Avatar

1234 2021-02-14 202.9.40.198

Энэ нэг утгагүй олон баяраа болимоор юм аа, гадаадын шашины нөлөөнд тархиа угаалгаад л байх юм.

Avatar

Бат 2021-02-14 192.82.93.3

Гэрэлцэнгүүдэд падлийгүй юм байна

Avatar

Зочин 2021-02-14 202.55.188.83

Новшийн жүүдүүд Монголд савраа оруулж ирсэн цаг үед энэ мэт хэрэгтэй хэрэггүй шашины баярууд орж ирсэн юм.

Avatar

Зочин 2021-02-14 192.82.71.198

За, өнөөдөр ямар шокалод явуулах болоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж