Саналын хуудсыг 3.2 тэрбум төгрөгөөр хэвлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Саналын хуудсыг 3.2 тэрбум төгрөгөөр хэвлүүлнэ

Төрийн байгуулалтын  байнгын хорооны өнөөдрийн /2016.04.06/ хуралдаанаар хэлэлцсэн нэгэн чухал асуудал нь УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол байлаа. Байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.  Уг төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээтэй харьцуулахад ойролцоо тусаж буй юм. Тодруулбал, 2012 онд сонгуулийн зардлын хэмжээг 16.8 тэрбум төгрөгөөр зааж өгч байсан аж.  Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд сонгуулийн зардлын задаргааг тодорхой болгохыг хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын өгч байгаа тайлбараар 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж