Өчигдөр 32 мянга гаруй иргэн PCR-ийн шинжилгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.14-нд нийтлэгдсэн

Өчигдөр 32 мянга гаруй иргэн PCR-ийн шинжилгээ өгчээ

Өчигдөр 32 мянга гаруй иргэн PCR-ийн шинжилгээ өгчээ

Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээг өргөтгөсөн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 32,310 иргэн PCR шинжилгээ өгчээ. Тодруулбал,

  • Багануур дүүрэгт 370
  • Багахангай дүүрэгт 8
  • Баянгол дүүрэгт 7165
  • Баянзүрх дүүрэгт 11143,
  • Налайх дүүрэгт 582,
  • Сонгинохайрхан дүүрэгт 3158,
  • Сүхбаатар дүүрэгт 3227,
  • Хан-Уул дүүрэгт 3823,
  • Чингэлтэй дүүрэгт 2,834 иргэн коронавирусийн халдвар илрүүлэх "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамрагджээ.

Нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж