ЭМЯ-нд халаа сэлгээ хийж, Цагаан сарыг өнжив

Хуучирсан мэдээ: 2021.02.14-нд нийтлэгдсэн

ЭМЯ-нд халаа сэлгээ хийж, Цагаан сарыг өнжив

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


ЭМЯ-НЫ ДЭД САЙД БОЛОН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Сар шинийн өмнөхөн ЭМЯ-нд халаа сэлгээ болж, дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлөв. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёрдугаар сарын 10-нд Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаа, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Улмаар Эрүүл мэндийн яамны дэд сайдаар М.Баттүвшинг, Төрийн нарийн бичгийн даргаар АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэмбилэгийг томилсон байна. Covid-19 халдвараар оношлогдсон төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн халат болон тавчигтай нь зөөвөрлөсөн, хотын товчооны гадна хүнд өвчинтэй хүн PCR шинжилгээний хариугаа хариугаа хүлээж байгаад нас барсан зэргээс үүдэн ЭМЯ шүүмжлэлд өртсөн юм. Улмаар энэ хэргээс үүдэн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ.


10 ИХ НАЯДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ хоёрдугаар сарын 10-нд Засгийн газраас баталсан эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг танилцууллаа.  Засгийн газар халамж буй ажлын байр гэдэг философийг баримтална гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.  Улмаар Засгийн газар томоохон төслүүдээ хөдөлгөж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тогтвортой орлого, орон сууцтай болгох нь 2024 оныг хүртэлх дунд хугацааны хөтөлбөр боловсруулснаа танилцуулсан. Засаг газар эхний 100 хоногтоо вакцинжуулалтын ажлыг эхлүүлж Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор дуусгахаар төлөвлөжээ.


НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭГ АВЧ ЭХЛЭВ

Нийслэл Улаанбаатар хотод халдварын тархалт өндөр байгаа учраас ХӨСҮТ болон НЭМГ-аас хамтран нэг хаалга-нэг шинжилгээг зохион байгуулж эхэлсэн юм. Хөл хорионы хугацаанд нийслэлийн 410 мянга гаруй өрхийн нэг хүнээс шинжилгээ авч байна. Шинжилгээ Баянзүрх дүүрэгт  /2021.02.11/-өөс эхэлж, гурав хоногийн хугацаанд 22 хорооны 26.990 өрхийн иргэнийг хамруулжээ.  Улмаар энэ хоёрдугаар сарын 11-нд 46.202, хоёрдугаар сарын 12-нд 35.805 өрхөд шинжилгээ хийхэд хоёр хүнээс батлагдсан тохиолдол илэрчээ.


ЦАГААН САРЫН БАЯРЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ӨНЖИВ

Covid-19 цар тахлаас болж Монгол Улс хоёр дахь удаагаа уламжлалт Цагаан сарын баярыг өнжив. Засгийн газраас сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон юм. Хөл хорионы үеэр зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилчид, ажлын үнэмлэх болон холбогдох бичиг баримтаа үзүүлэн зорчих бөгөөд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Түүнчлэн хөл хориог сахиулахаар төрийн албан хаагчдыг нэмэлтээр дайчлан ажиллуулж байна. Хөл хорио хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн жил Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 24-27-ний өдрүүдэд тохиож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосны хүрээнд  тэмдэглэлгүй өнгөрүүлсэн юм. Харин энэ жил сар шинийн баяр хоёрдугаар сарын 12-15-ны өдрүүдэд тохиож, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хатуу хөл хорионд өнгөрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж