Говьсүмбэрт Covid-19 халдвар бүртгэгдэж, Дархан-Уулд сэжигтэй 2 тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.13-нд нийтлэгдсэн

Говьсүмбэрт Covid-19 халдвар бүртгэгдэж, Дархан-Уулд сэжигтэй 2 тохиолдол илэрлээ

Говьсүмбэрт Covid-19 халдвар бүртгэгдэж, Дархан-Уулд сэжигтэй 2 тохиолдол илэрлээ

Говьсүмбэр аймагт Covid-19 халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар тээгчээс авсан сорьцыг ХӨСҮТ-рүү илгээн шинжлүүлэхэд баталгаажжээ. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Халдвартай нь батлагдсан иргэн Улаанбаатар хотод эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, эмчилгээ хийлгээд хоёрдугаар сарын 8-нд Говьсүмбэр аймагт өөрийн унаагаараа очсон байсан аж. Тухайн үед иргэнийг аймаг руу нэвтрэх үед шинжилгээ авахад хариу нь сөрөг гарч байсан. Гэхдээ эрсдэлтэй бүс нутгаас очсон тул  халдвар хамгааллын дэглэмээ сахин гэрийн тусгаарлалтад байсан болохыг Аймгийн онцгой комиссоос мэдэгдлээ.

Батлагдсан тохиолдлыг Улаанбаатар хот руу шилжүүлээд байгаа аж.

Сануулахад, Говьсүмбэр аймагт өмнө нь Covid-19 халдвар бүртгэгдэж, халдвар тээгчид нь эмчлүүлж, эдгэрснээр 74 хоног болж, ногоон бүсээр зарлагдсан ч дахин халдвар бүртгэгдэв.

Мөн Дархан-Уул аймагт гэрийн тусгаарлалтанд байсан нэг гэр бүлийн 2 иргэнээс Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Иймд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан маргаашнаас (2021.02.14) эхлэн иргэд золголт хийж гадуур явахгүй, дараа дараагийн хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж, хайртай бүхнээ аюулт тахлаас хамгаалахыг уриаллаа. Хэрэв иргэд золголт хийвэл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж