Энэ сарын 16-наас 49 зах, 15-нд 597 хүнсний үйлдвэр ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.02.13-нд нийтлэгдсэн

Энэ сарын 16-наас 49 зах, 15-нд 597 хүнсний үйлдвэр ажиллана

Энэ сарын 16-наас 49 зах, 15-нд 597 хүнсний үйлдвэр ажиллана

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2021.02.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Маргааш ажил эхэлж, төрийн болон хувийн хэвшлийн 14 байгууллагын 10-15 хувь ажилдаа явна. Эдгээр байгууллагын ажилчдаас PCR шинжилгээг заавал шаардахгүй. Халдваргүй бүсээс явах иргэд чөлөөтэй явна гэдэг мэдээллийг яаралтай түгээх ёстой.

Мөн энэ сарын 16-наас эхлээд 49 жижиг, том зах худалдааны төвүүдийг нээх хуваарьтай. Тодруулбал, Баянгол дүүргийн “Барс 1, 2”, “Таван эрдэнэ”, “Орхон” хүнсний зах болон Хан-Уул дүүргээс “Лавай”, “Яармаг” зах, Сүхбаатар дүүрэг “Бүрэн плаза”, “Бүргэд”, “Их тойруу”, Баянзүрх дүүрэгт “Натур”, “Мөнх”, “Баязүрх” зах, “Тэнгэр” төв бол Сонгинохайрхан дүүрэгт “Өгөөж” худалдааны төв зэрэг 24 худалдааны төвийн үйл ажиллагааа эхэлнэ.

Үүнтэй холбогдох ажлыг Мэргэжлийн хяналтын газраас хариуцан, халдвар хамгааллын дэглэмээ барин ариутгал, хүн хоорондын зай баримтлах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.  Үүнээс гадна энэ сарын 15-наас 597 жижиг хүнсний үйлдвэр хуваарийн дагуу зохион байгуулалттай ажиллана.

Маргааш Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдээр явна. Явуулын 50 шинжилгээний цэгт очиж, халдвар хамгааллын дэглэмтэй танилцана.

Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэхдээCall center-т ирж буй дуудлагын ихэнх нь танин мэдэхүйн чанартай буюу “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд шинжилгээ авч буй газруудын байршлыг асуух зэрэг дуудлага ирж байгаа учраас нэг бүрчлэн шалгаж хяналт хийхэд гомдол гараагүй. Иргэдэд хариулт, тайлбарыг өгч байгаа” гэлээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж