Франц: Халдвар авч байсан хүмүүст нэг тун вакцин хангалттай | News.MN

Франц: Халдвар авч байсан хүмүүст нэг тун вакцин хангалттай

COVID-19

Франц: Халдвар авч байсан хүмүүст нэг тун вакцин хангалттай

Франц: Халдвар авч байсан хүмүүст нэг тун вакцин хангалттай

Франц улсын эрүүл мэндийн байгууллага өмнө нь Сovid-19-ийн халдвар авч байсан хүмүүст нэг тун вакцин хийх хангалттай гэсэн зөвлөмж гаргасан байна. Энгийн хүнд хоёр тун вакцин хийж байж Сovid-19-ийн эсрэг дархлаа бүрэн тогтоно гэж үзэж байгаа ба халдвар авсан хүмүүст тодорхой хэмжээний дархлаа үүсч байгаа учир нэг тун вакцин хангалттай гэж тус улсын мэргэжилтнүүд үзжээ.

Ингэхдээ халдвар аваад эдгэрснээс хойш 3-6 сарын дараа вакцин хийх нь тохиромжтой гэж үзсэн аж.

Франц улс нь халдвар аваад эдгэрсэн хүмүүст вакциныг хэрхэн хийх талаар зөвлөмж гаргасан анхны улс болж байгаа бөгөөд дээрх зөвлөмжийг дөрвөн өөр төрлийн судалгаанд үндэслэн гаргажээ.

Тус улс нь Сovid-19-ийн халдвар авсан хүмүүсийн тоогоор дэлхийд долдугаарт бичигдэж байгаа ч вакцинжуулалтын үзүүлэлтээр ижил түвшиний улсуудаас хол хоцроод байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүн амаа вакцинжуулж эхэлсэн Франц улс өдгөө 2,8 сая хүнээ вакцинжуулжээ.

Эх сурвалж: FRANCE24

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-13 66.181.186.215

Зөв. Сайн туршаад бай..

Avatar

ах 2021-02-13 192.82.77.53

700 сая доллар орж ирээд байгаа гэсэн. Хэн идчихэв, хаашаа алга болчихов, хурдан вакцинаа хийгээч

Avatar

Зочин 2021-02-13 202.21.108.165

ОДОО БҮР ХАРДААД БАЙГАА ЮМ УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж