Улаанбаатар хотод Covid-19 халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр иргэний хариу эерэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр (2021.02.13) мэдээлэл хийлээ.
Энэ талаар Багануур дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням “Сар шинийн нэгэн буюу өчигдөр /2021.02.12/ Улаанбаатар хотын халдварын голомттой холбоотойгоор хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн” гэв.
“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ГОЛОМТТОЙ ХОЛБООТОЙГООР ВИРУС ИЛЭРСЭН”
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр:
-Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан. Зохих арга хэмжээг авч ажиллахад ХӨСҮТ шинжилгээг баталгаажууллаа. Эдгээр нь “Амгалан” амаржих газрын халдварын голомттой холбоотой. Гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр хариу нь эерэг гарч, батлагдлаа. Тухайн иргэдээс хоёрдугаар сарын 9, 11-нд PCR шинжилгээ авахад сөрөг гарсан бол өчигдөр шинжилгээний хариу эерэг гарч байна. Бид ойрын хавьтлын бүх судалгааг хийж дууссан. Тухайн хоёр тохиолдолтой хавьтал болсон байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Улаанбаатар хотоос сүүлийн 10 хоногт ирсэн хүмүүс гэрийн дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай.
Халдвар авсан иргэд нь гэр бүлийн хоёр. Тэдний гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрч байгаа учраас хөл хорионы дэглэмээ сайтар сахих хэрэгтэй.
Зочин 2021-02-13 202.126.90.133
Шинжилгээ авахдаа халдаах эрсдэлтэй юм бн
Зочин 2021-02-13 176.10.104.240
))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-13 64.119.26.48
Шинжилгээ авсаар байгаад халдаацан юм биш үү
Zochin 2021-02-13 46.224.12.86
Shinj temdeggui hungun humuusee ger gert ni emchilgeeg bichij uguud tusgaarlaarai odoo ail burees shinjilgee awhaar achaalal diildehgui blno .Gadaadad bol hungun bhad vitamin C.D bichij ugch bsan shtee.Emnuudee uugaad uursdiiguu tusgaarlaad bur hundersen humuusee l emlegt hewtuulj bna
Зочин 2021-02-13 202.55.188.86
ZG iin shiidveree eserguusdeg UIX iin gishvvn ogtsoroosoi
Sandagaa 2021-02-13 202.126.92.194
Sandagaa gishuunii balag ch duusahgui ymaa n****
Зочин 2021-02-13 66.181.161.110
Маш их хавьтагчтай. Дүүргийн удирдлага, уурхай гээд
Зочин 2021-02-13 167.114.245.96
ОДОО ҮЕД ХҮЧЭЭР ХЯЗГААРЛАЖ ДАРАМТАЛДАГ ҮЕ ӨНГӨРСӨӨН ОЙЛГУУЛЖ ЧИГЛҮҮЛДЭГ ГОРИМ ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ ГЭДГИЙГ Л ОЙЛГОХГҮЙ ХҮЧИЙГ ДЭМИЙ ИХ ҮРЖ БНДАА. ЕРТӨНЦ ӨӨРӨӨ ЭНЕРГИ ХУВИАРЛАЛТИЙН ЗАРЧИМДЭЭР ЦАГ ТООЛОГДДОГ. ХУУЧИНШИГ ҮЗЭХ ХАРАХ ЮМ ХОВОР БИШ ЭРИН ҮЕ
Зочин 2021-02-13 103.229.122.118
Юм ойлгох чадваргүй, эс дутуу хүн маш олон байгаа нь харагдаад л байна ш дээ. Тийм юмыг олж харахгүй "дарамталдаг үе өнгөрсөн" гэж байгаа хүн бол өөрөө бас хараа муутай, эс дутуу хүн болж таарч байгаа юм…
Зочин 2021-02-13 66.181.187.228
эс дутуу иүиүүс мэр сэр бий
Зочин 2021-02-13 139.5.217.135
Neg est amitan uu ?