Завхан аймгийн Тэс сумын Аргалантын дөрөлж гэдэг газар суудлын автомашинтай иргэд цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр /2021.02.12/ 06.20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрынхан хүлээн авчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08.30 цагт очиж, Улаанбаатар хотоос Увс аймгийн Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан дөрвөн зорчигчтой “Приус-20” загварын cуудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нууранд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдсөн ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн байна.
Тодруулбал, Эг, Бэлтэс, Шишхэд, Идэр, Хануй, Чулуут, Хүдэр, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Эг, Онон, Балж, Хэрлэн голын эх, Халх, Ховд, Турган, Буянт, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Хархираа зэрэг голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгааг анхааруулж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ