Нэг сая дахь дагагчдаа бялуугаар бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Нэг сая дахь дагагчдаа бялуугаар бэлэг барив

Жүжигчин Жессика Бил Instagram хуудсандаа  нэг сая дагагчтай болсноо тэмдэглэж, бялуугаар бэлэг барьжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй цахим хуудасны нэг сая дагагчдаа зориулсан бялуугаа тэдэнд амсуулалгүй нүүрэндээ нааж орхижээ.

Дуучин Жастин Тимберлейктэй гэрлэж, хүүтэй болсон Жессика шоу бизнесээ рестораны бизнесээр сольсон гэнэ. Холливууд дүүрэгт нээсэн шинэ ресторанд нь эрүүл хоол, амттанаар үйлчилдэг гэнэ. Өнгөрсөн сард нээгдсэн ресторан нь Жессикагийн Instagram цахим хуудасны ачаар хөл тасрахгүй байгаа ажээ. Жессика Бил 14 настайдаа “Тэнгэрлэг нэгэн гэр бүл” телевизийн цувралд тоглосноос хойш үзэгчдийн танил болсон билээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж