Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл
Posted by News.mn on Friday, February 12, 2021
Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.13) мэдээллийг хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 46 хүнээс Covid-19 халдвар илэрсэн. Тэднээс хоёр нь масс дундаас батлагдсан бол 44 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. Хоёр тохиолдол нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн. Шинэ голомт гэж үзэж болно.
Тандалт судалгааны ажил хийгдэж байгаа. Тандалт судалгааны баг өргөн хүрээтэй ажиллаж байгаа ба батлагдсан тохиолдлуудыг харахаар дамын дам хавьтал болж таарч байна. Өмнө нь батлагдсан тохиолдлуудтай холбогдож байгаа.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г өглөөний 09.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл шинжилгээ авч байна. Иргэд идэвхтэй шинжилгээ өгч байна. Эхний өдөр 48, хоёр дахь өдөр 36 мянга, өнөөдөр 20 гаруй мянган өрхөөс шинжилгээ авах юм. Бид идэвхтэй байгаа 100 мянган өрхөөс шинжилгээ авсны дараагаар идэвхгүй байгаа голомтуудаас шинжилгээ авна. Иргэд шинжилгээ өгөхдөө урьдчилж цаг авах шаардлагагүй. Хүн хоорондын зайгаа сайн баримтлах нь чухал.
Одоогоор шинжилгээнд нийт 80 гаруй мянган өрх хамрагдсанаас лабораторийн шинжилгээгээр 65 мянган өрхийн хариу гарсан. Үдээс хойш бүх хариу гарч дуусна. Зарим иргэд “Шинжилгээний хариу удаж гарч байна” гэж хэлж байгаа.
Ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа учраас шинжилгээний хариу гарах хугацаа 30 цаг хүрэх тохиолдол гарч байна. Энэ цаг үед 1900 эрүүл мэндийн эмч, ажилтан бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна, лаборатори ажиллаж, бүх нөхцөл бололцоог дайчлан ажиллаж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:
-"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явцын талаар нэгдсэн байдлаар мэдээлж байх болно. Хоёрдугаар сарын 11-ний өдөр 46000 орчим иргэнээс шинжилгээ авсан бол энэ сарын 12-нд 35000 хүнээс шинжилгээ авч, нийтдээ 91 мянган иргэн PCR шинжилгээ өгсөн. Үүнээс массын дундаас өчигдөр хоёр, өнөөдөр хоёр тохиолдол батлагдлаа. Нийт дөрвөн тохиолдол илэрсэн гэсэн үг.
ХӨСҮТ-ийн тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс өчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрсэн. Хоёр өдрийн 86 тохиолдлоос дөрвөн хүн масс дундаас батлагдсан. Тархвар судлаачдын үзэж байгаагаар массын дунд далд хэлбэрээр халдвар харьцангуй бага байна гэж ойлгож болно. Иргэд хатуу хөл хорионы дэглэмийг маш сайн хэрэгжүүлсэн нь халдварын голомтуудад хийсэн шинжилгээнээс харагдаж байна.
Нийслэлд нийт 12 өдрийн турш 411 мянган өрхөөс шинжилгээ авна. Улаанбаатар хотод 115 халдварын голомт бий. Хоёр өдрийн өргөтгөсөн шинжилгээний үр дүнд шинээр гурван халдварын голомтыг илрүүллээ.
Шинжилгээ нь хоёрдугаар сарын 23-наас бизнесийн салбарын үйл ажиллагааг нээж эхлүүлэхэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн зорилготой.
Нийтдээ улсын хэмжээнд 1780 орчим хүн тусгаарлах байранд байгаа. Масс дундаас халдвар илэрвэл тухайн иргэнийг гэрт нь тусгаарлаж, тандалтын баг судалгааг хийнэ. Өмнөх шигээ тусгаарлах байранд тусгаарлахгүй. Өнөөдөр нийт 20 орчим мянган өрхөөс PCR шинжилгээ авна. Ингэснээр 115 халдварын голомтоос идэвхтэй 30 голомтын 100 орчим мянган өрхөөс PCR шинжилгээг авна. Эдгээр өрхөд нөхцөл байдал хүндрээгүй гэдэг дүгнэлт гарвал маргаашаас эхлээд хотын захын хорооллоор бусад идэвхгүй 80 гаруй голомтуудад амьдарч байгаа иргэдээс шинжилгээ авна.
Өчигдөр 40 тохиолдлын 38 нь тусгаарлах байранд байсан бол өнөөдөр 46 хүний 44 хүн нь тусгаарлах байранд байсан хүмүүсээс илэрсэн. Дам хавьталд далд хэлбэрээр халдвар хэрхэн тархсаныг тандаж судална.
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.02.13/ зургаан дүүргийн 67 хорооны иргэдээс 10.00 цагаас явуулын болон суурь хэлбэрээр PCR шинжилгээг авч, 15.00 цагт дуусна.
Хоёр өдрийн турш өрхүүдээс авсан шинжилгээний үр дүнд Баянзүрх дүүргийн 26 хороо, Хан-Уул дүүргийн 19 хороонд халдвар гарч, улаан өнгөөр тэмдэглэсэн. Мөн Сонгинохайрхан дүүрэгт халдвар илэрсэн. Харин Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо халдваргүй буюу ногоон өнгөөр тэмдэглэсэн байна.
Өнөөдөр PCR шинжилгээ өгөх дүүрэг хороодыг дурдвал:
Баянгол-7, 8, 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22
Баянзүрх-1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20
Чингэлтэй-17 хороо
Сүхбаатар дүүрэг– 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 13
Сонгинохайрхан-5, 6, 10, 11, 12, 13, 14, 16, 18, 19, 28, 30
Хан-Уул-2, 3, 6, 7, 11, 12, 13, 14
Маргааш идэвхтэй 30 голомтод байгаа 100 мянган өрхийн нөхцөл байдал гарч ирнэ. Төрийн 62646 албан хаагчаас PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Хатуу хөл хорионы өдрүүдэд 411 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Түүхэндээ анх удаа хөл хөдөлгөөнийг 98 хувь бууруулж, хоёр хувь нь зайлшгүй шаардлагатай 14 байгууллагын 9000 орчим автомашин явж байна. Мөн иргэдээ шат дараатай ванцинжуулалтад хамруулах зорилт тавьсан. Нийслэлийн бүх өрхүүдийг энэ эрчээрээ шинжилгээнд хамруулбал 6-8 хоногт хийж дуусгах тооцооллыг хийсэн.
Хэвлэл мэдээллийн салбар, хүнс түгээлтийн ажилчдаас PCR шинжилгээний бичиг шаардахгүй гэдгийг хэлье. Удахгүй эдгээр салбарын ажилчдыг PCR шинжилгээнд хамруулах хуваарийг танилцуулна.
Хатуу хөл хорионы үеэр цагдаагийн алба хаагчид хүрэлцэхгүй байсан учраас төрийн эмэгтэй албан хаагчдыг эхний өдөр зохицуулагчаар ажиллуулсан. Эхний өдөр 11 мянган хүн ажиллахаас 4700 орчим эмэгтэй албан хаагч ажилласан. Дараагийн өдрөөс эмэгтэй алба хаагчид ажиллаагүй.
Иргэн 2021-02-13 122.201.31.107
Өнгөрсөн хугацаанд ямар албан тушаалтан байгууллага зөв ажилласан ямэр алдаа гөргасан цаашид давтахгүй байх ын тулд парлэментаас ажлын хэсэг гаргаж дүн үнэлгээ өгбх хэрэгтэй
Mah mah 2021-02-13 192.82.67.32
Eryyl mendiin saidad yaj tomilogdoj chaddag mah ve! Bi chadahgyi ee bolie gj heleh zorig alga uu Enhboldoo
Зочин 2021-02-13 176.10.104.240
! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-13 192.82.71.92
Үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг бүү муу үгээр хэл!’Хүн бүр өөрсдөө хичээгээд гараа сайн угаагаад маскаа ойр ойрхон солиод явах хэрэгтэй!!!Маск энэ жил овоо хямдхан байна шүү дээ!!!
Зочин 2021-02-13 66.181.189.39
Аль болох ажлаа сайжруулах тусам ЗАРИМ НЭГ ИРГЭД улам бүр давраад байх болтой юм аа ТӨР ЗАСАГ УОК ЭМЯ болоод үүргээ гүйцэтгэж ТАНЫ болоод ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ажиллаж буй ТӨРИЙН ажилтан албан хаагчдыг ХЭЛ АМААР ДОРОМЖЛОХ ЭРХ хэнд ч байхгүй шүү ….Тэд ч МОНГОЛ УЛСЫН л иргэн …таны адил хүн…. ТА ЭРХЭЭ ЭДЛЭЭД гэртээ хэвтчихээд сошиалаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа ХЭНИЙГ Ч БОЛОВ ХЭЛ АМААР ДОРОМЖЛОХ нь хир зохистой вэ ….Нэг л их элдвээр хэлсэн доромжилсон хүмүүс байх юм
Зочин 2021-02-13 202.126.90.149
МАН-хан зүгээр л нэг ажил явуулчиж болдоггүймуу? Юм болгон дээр ядаж нэрийг нь өөрчилчих гээл үхэж дуусах юм аа!!! Зазаза тэгэнд 1 иргэн 1 өрх гэнэ үү юу гэнэ үү хурдан ав. Харин шинжилгээ авч бгаа хүмүүс нь 1 хүнээс дээж авчаад япаж бээлийгээ хөх спмртээр арчаарай.
irgen 2021-02-13 66.181.184.31
umnu n medeelel hiij baisan yam haldvartiin humuus mergejliin, ajliin tyrshlagatai myndag humuus l baisan da,yg n tednii ug itgel unemshiltei bailaa.odoo ene jyl said bas zasgiin hevlliin mergejliin bys hunii ug unheer byyhgui bna,hamag yumiig samraad byryy tiishee l yavtsgaalaa da
Зочин 2021-02-13 64.119.23.158
МАСС ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ? ӨӨРӨӨ ЭЛИТ ҮҮ?
Ганзориг оо чи ковидын мэдээлэл хийж дэмий байхоо. 2021-02-13 66.181.181.18
Мэргэжлийн байгууллагаараа мэдээлэлээ хийлгээчээ. Гэхдээ тэдэн лаборатори ийм лаборатори гэж нурших хэрэггүй. Хэдэн хүнд шинжилгээ хийлээ төчнөөн хүнд халдвартай гарлаа. Хаягыг нь тодорхой хэл. Байрыг нь тодорхой хэл. Иргэд болгоомжлоно. Зөвхөн хороо хэлж байна. Хороонд чинь өчнөөн олон байр, олон байрлалтай байгаа.
Ер нь товч тодорхой юу хэрэгтэйг мэдээлэж бүтэн жил сурсангүй. Тухайлбал вирус судлалын лабораторийнхоо тоог бүтэн жил хэллээ. Энэ иргэдэд ямар ч хэрэггүй мэдээлэл…
Зочин 2021-02-13 66.181.184.250
АЛЬ АЛЬ НЬ Л МАСС ДУНДААС ШҮҮ ДЭЭ МАЛАА, ЮУ ЯРИААД БАЙНА, "1 ӨРХ 1 ХҮН" ШИЛЖИЛГЭЭГЭЭР ИЛЭРСЭН ГЭЖ ХЭЛЭЭЧ МАЛАА
Zochin 2021-02-13 46.224.12.86
1udur 46 haldwar gedeg undur l too bna.Odoo bur ihesnee tegsen ch deer bugdiig ilruulerd 1humiad awuul gaigui bolchihno.Tegj baital vaktsintai zolgono biz stressgui ene uwchiniig dawan tuulna shuu. Amjilt husiy.
АНХААРААЧ 2021-02-13 202.9.41.8
Зөвхөн Ковид гарсан хорооны дугаар дээрээ байрны дугаарыг заавал хэлэх хэрэгтэй. Тэгвэл тэр байрны ойр орчмын дэлгүүр, эмийн сангаар явахгүй өөрийгөө хамгаална шүү дээ!
АНХААРААЧ ! 2021-02-13 202.9.41.8
1. Мэргэжлийн хүмүүс нь мэдээлэлээ хуучнаараа хийвэл зүгээр юм бна. Бас нэг хүсэлт буюу АНХААРУУГА бна:
Ковид илэрсэн Хороог нь дурьдаад орхичих юм. Байрны дугаарыг нь заавал хэлж байгаач. Би үүнийг мэдсэнээр тэр байрны ойр орчмын дэлгүүр, эмийн сан г.м газраар орохгүй өөрийгөө хамгаална шүү дээ:
Зочин 2021-02-13 202.126.94.99
Терийн албанд орох гэж беен эрмэлзэл, тэдний иргэдэ уйлчлэх чадвар ноль, сул дорой байгаа нь инээдтэй!!!
Зочин 2021-02-13 64.119.19.248
90000 шинжилгээнээс 4хөн илэрч байна гэхээр, ямар ч шаардлагагүй байждээ. Гол нь иргэдийг халдвар хамгааллаа сайн мөрдүүлвэл удахгүй арилна. Өөрсдөө албаар тараачихгүй бол
Ганзориг 2021-02-13 202.9.40.100
Ганзориг бол үнэхээр худ гар шүү. Хөгийн шуналтай худал ч пиздуй
Зочин 2021-02-13 64.119.20.107
С.Энхболд бодвол сайн эмч байх л даа. Харин сайд байхын тулд маш сайн ярьж сурах хэрэгтэй!!! Ярианы чадвар тааруухан байна шүү!!!
ханд 2021-02-13 202.126.88.46
Мэдээлэл тодорхой бус байна. Мэргэжлийн хүмүүсээр нь өгүүлээч.., ямар ямар голомтоос илэрсэн, дүүргүүдийн хороогоор задлаж тодорхой болгооч.., ЭМСайд өөрөө мэдээлэлгүй бол ХӨСҮТ- ийн Амбуу, ЭМЯ-ны Нарангэрэлээр мэдээлэлээ хийлгэх хэрэгтэй. Ганзориг сэтгүүлч мэргэжлийн хүмүүсээр нь яриулахгүй өмнөөс нь яриад олигтой ч мэдээллэж чадахгүй ойлгомжгүй байна шүү..,
Зочин 2021-02-13 59.153.114.197
Орон сууцны бохирын худагнаас шинжилгээ авч хяналт тавих хэрэгтэй. Хэдэн 100 айл өрхийг хянах бүрэн боломж бий шүү.
иргэн 2021-02-13 192.82.71.92
Яг зөв
Зочин 2021-02-13 103.229.123.1
ЖИНХЭНЭ МАН-ын САЙТЫН ХАМТ ОЛОНД САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ МАН-МАГТАН ДУУЛАХ АЖИЛДАА ИХ АМЖИЛТ ОЛОХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ
Зочин 2021-02-13 59.153.114.197
За больж үз эмэгтэй албан хаагчид ажиллахад яагаад болохгүй гэж? Дандаа хүйсийн ялгаа гаргаж болохгүй хүүхнүүдээ.
Зочин 2021-02-13 192.82.69.41
Ганзориг ямар сайхан ярьдаг залуу вэ. Сонсоход маш таатай байлаа. 👏👏
zochin 2021-02-13 66.181.184.133
Энэ ковидийг хурдан устгахын тулд улаанбаатар хотоор нэг хөлхөөд байгаа хятадуудыг гаргах хэрэгтэй байна аа,тэднээс чинь тараад ко-чинь дийлдэхгүй байна шүү дээ
Зочин 2021-02-13 64.119.20.143
Хаана байна хэлээчээ
Хосоо 2021-02-13 202.126.90.32
Ууцан байнштэээээ
zochin 2021-02-13 103.26.193.44
ene neg sogti ivanii troll sh aaj yavna kk, hudlaa tsuurhal taraah geel yadaad kk. Mongold koronog umhii orosud taraasan shuu.
Зочин 2021-02-13 122.201.24.95
Энэ эм-н сайдын өмнөөс сайхан ярьчихмаар санагдаад бх юм. Байгууллага удирдаж бсан бж ярьж сурахгүй юугаа хийж бсан юм бэ.
Зочин 2021-02-13 64.119.21.98
Сайхан яриад, гэхдээ цаад юмаа сайн мэдэхгүй, ажлаа хийж чадахгүй, зөвхөн сайхан ярихад анхаарлаа хандуулдаг байвал бүр дэмий. Худлаа ярьдаг улс төрч биш, мэргэжлийн хүн гэсэн үг гээд ойлгоё. Тэр нь дээр биз дээ?
Зочин 2021-02-13 66.181.161.62
Элбэгээ шиг хүн хэрэггүй ээ
Зочин 2021-02-13 122.201.24.222
Ene eruul mendiin said gej maxan tolgoitoi manuuxai Eeertee itgelgui uchraas olitoixon ch yarij chadaxhui Iim amitan said boloxoor Mongol ulsyaj eruul mendiig saxxiulna daa
Badarch taxar 2021-02-13 64.119.24.222
Haigaad haigaad oldohgvi bga biz de
З 2021-02-13 66.181.189.49
ЭМ-ийн сайд ямар ч идэвх алгаа.аль хороо гэдгээ ч судлахгүй байна уу.Ганзориг оос суралц даа
зөвлөгч 2021-02-13 103.10.20.197
Энэ сайд үг хэлж чадахгүй ямар болхи нөхөр бэ. Залуу хүн байж золбоотой байх хэрэгтэй. Тэгэх тусмаа энэ хүнд үед. Зөвлөж байна.
Зочин 2021-02-13 66.181.187.234
Баянзүрх дүүргийн 6 хорооноос шинжилгээ авахгүй гэсэн жагсаалт байсан одоо болохоор авна гэхийн нэг сувгаар нэг үнэн мэдээлэл
өгмөөр бна шүү
Зочин 2021-02-13 103.26.194.193
1 өрх 1шинжилгээндээ хамаг анхаарлаа хандуулаад ойрын хавьтлаас илрээд байхад нээх ач холбогдол өгөхөө байж байна уу даа.Эд чинь явж явж өрх л болно Их л гараад байна даа.Монгол Улсад 4тохиолдол илэрсэн юм шиг ярих гээд байна уу дарга нараа
Зочин 2021-02-13 203.91.115.54
Амбасалмаагаас өөр хүн мэдээллийг хийж байгаа нь зүгээр байна.
zochin 2021-02-13 64.119.23.136
ene eruul mendiin said … er ni tsaashdaa saijirah baih oo
Зочин 2021-02-13 103.10.23.171
Хөл хорионыхоо хугацаанд л амжуулхаа бод иргэд маань идэвхтэй байгаа нь сайн бна
Зочин 2021-02-13 202.179.30.250
20.000 гэдэг цөөхөн бна ядаж хурдтайгаар 30.000 дээш аваачээ эхний өдөр 48.000 аваад болоод бсан биздээ
Зочин 2021-02-13 66.181.161.98
Туршлага өдөр өдрөөр нэмэгдэх байтал авах тоон буураад байх гэж. нэг дахин нэмэх мөртлөө нэг дахин буурч байгаа сонин байна