Дэлхийн удирдагчдын сар шинийн баярын мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2021.02.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн удирдагчдын сар шинийн баярын мэндчилгээ

Дэлхийн удирдагчдын сар шинийн баярын мэндчилгээ

Хятад улс болон Азийн бусад орнууд билгийн тооллын шинэ оныг угтан сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Уг баяртай холбогдуулан дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд болон олон улсын байгууллагуудын тэргүүнүүд энэхүү баярыг тэмдэглэж буй Азийн орнууд болон Хятад улсад баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар билгийн тооллын шинэ он гарч байгаатай холбогдуулан Ази гаралтай америкчуудад видео мэндчилгээ илгээжээ. Тэд Ази гаралтай америкчуудын цар тахлын эсрэг тэмцэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлснээс гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хатуу тэмцэхээ амласан байна.

Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар “Хүн бүр угсаа гарал, шашин шүтлэг, хэл ярианаасаа үл хамааран эрх тэгш хүндлэгдэх ёстой” хэмээгээд ирж буй үхэр жилд аз жаргалтай, эрүүл энх, элбэг дэлбэг байхыг сар шинийн баярыг тэмдэглэж буй бүх хүмүүст хүсэн ерөөсөн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ба "Хүн бүр үхэр жилдээ хөгжил цэцэглэлт, эрүүл энх, аз жаргалтай байх болтугай. Та бүгдэд хамгийн сайн сайхныг хүсч байна. Өнгөрсөн жил Covid-19 цар тахал биднийг олон тодорхойгүй байдалд хүргэсэн. Харин 2021 онд бид вирусийн эсрэг хамтдаа тэмцэж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч, цар тахлын дараах хүчтэй сэргэлтийг авчрах ёстой" гэжээ.

Олон Улсын Валютын Сан (ОУВС) -гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева “Хятад болон Азийн бусад улс орнуудад сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Үхэр нь хичээнгүй байдал, шаргуу хөдөлмөр, үнэнч шударга байдлыг бэлгэддэг бөгөөд эдгээр чанарууд нь цар тахлыг дарж, энх тунх дэлхийг дахин сэргээн босгохыг илэрхийлж байна” гэсэн байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО) Ерөнхий захирал Одри Азулей "Өнгөрсөн жил дэлхий ертөнц урьд өмнө байгаагүй хүнд хэцүү бэрхшээлийг туулсан бөгөөд энэ нь байгаль, хүн төрөлхтний хооронд үүссэн ан цавыг арилгахын тулд цаг алдалгүй ажиллахыг бидэнд сануулж байна" гэж мэндчилгээндээ онцлон тэмдэглэв.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Сар шинийн баярыг тэмдэглэж буй бүх хүмүүст хамгийн сайн сайхныг хүсч байна. Үхэр жилд бид цар тахлыг ялах болно” хэмээсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Энэхүү баярыг тэмдэглэж буй бүх хүмүүст эрүүл энх, аз жаргалыг хүсье” хэмээгээд өөрийн мэндчилгээгээ хятад, солонгос, вьетнам хэлээр орчуулжээ.

Дэлхийн эдийн засгийн форумыг (ДЭМБ) үүсгэн байгуулагч, гүйцэтгэх дарга Клаус Шваб “Хятад болон Азийн бусад орны ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дэлхий нийт Covid-19 цар тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, үхэр жилд дэлхийн эдийн засаг сэргэх болно гэж найдаж байна” гэсэн байна.

Эх сурвалж: CGNT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж