Говь-Алтай, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ | News.MN

Говь-Алтай, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Алагийн гол гэдэг газар өчигдөр /2012.02.12/ 00.06 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар 00.10 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Адуут гэдэг газар хоёрдугаар сарын 11-ний өдрийн 18.29 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 19.00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-13 59.153.87.251

Сүүлийн үед газар хөдлөлтийн мэдээлэл их гараад байна уу
Аль эсвэл үнэхээр ихсээд байгаа юм уу
Ард олныг бага түгшээвэл таарна.Арга хэмжээ авч чадахгүй байж дуугүй байвал таарна малууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж