МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” Олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж. Хатанбаатар нар Олимпийн эв нэгдлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй жүдо, байт харваа, хөнгөн атлетикийн тамирчид, багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, Олимпийн тэтгэлгийг гардуулж өглөө.
Энэ үеэр тамирчдын цаашид оролцох тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтын талаар мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ хуваалцав.
Энэхүү хөтөлбөрт жүдо, байт харваа, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндиг өргөлт, буудлага болон боксийн спортын 17 тамирчин хамрагдаж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: http://olympic.mn