Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа. Үүнд Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо.
Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпийн наадамд Монгол Улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа.
Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа.
Түүнтэй хамт “Токио-2020” олимпийн наадмыг шүүх бүрэлдэхүүн:
- Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)
- Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)
- Mr. Raul CAMACHO (ESP)
- Mr. Velimatti KARINKANTA (FIN)
- Mrs. Roberta CHYURLIA (ITA)
- Mr. Mathieu BATAILLE (FRA)
- Mrs. Akiko AMANO (JPN)
- Mr. Evgeny RAKHLIN (RUS)
- Mr. Lubomir PETR (AUS)
- Mr. Everado GARCIA (MEX)
- Mrs. Sook Hee HYUN (KOR)
- Mr. Orlando CRUZ (DOM)
- Mr. Mariano DOS SANTOS (BRA)
- Mr. Ramziddin SAYIDOV (UZB)
- Mr. Jean-Claude DJIMBI (GAB)
- Mrs. Annamaria FRIDRICH (HUN)
А.СҮРЭН
Холбоотой мэдээ