Туркменистаны Ерөнхийлөгч хүүгээ Шадар сайдаар томилжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.13-нд нийтлэгдсэн

Туркменистаны Ерөнхийлөгч хүүгээ Шадар сайдаар томилжээ

Туркменистаны Ерөнхийлөгч хүүгээ Шадар сайдаар томилжээ

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов хүүгээ Шадар сайдаар томилжээ. Ингэснээр өдгөө 39 настай Бердимухамедов нь эцгийнхээ замналыг үргэлжлүүлж, улс орноо удирдах боломж руу нэг дахин нэг алхам ойртож байна. Сердар Бердымухамедов Аж үйлдвэр, барилгын яамны сайдын албан тушаал хашиж байсан юм. Энэхүү яам нь 2020 оны хоёрдугаар сард байгуулагдсан шинэхэн яам байв. Гурбангулы Бердымухамедов мөн хүүгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулсан байна.

Үүнээс өмнө 2016 онд Гадаад хэргийн яамны олон улсын мэдээллийн албаны дарга, 2017 оны гуравдугаар сараас эхлэн Засгийн газрын Хууль зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга, 2018 оны гуравдугаар сараас Гадаад харилцааны дэд сайд, 2019 оны зургадугаар сард Ахал мужийн захирагчаар ажиллаж байжээ. Дээрх бүх томилгоонд түүний эцэг шууд болон шууд бусаар нөлөөлсөн гэдгийг эх сурвалжууд баталсан байна.

Шинэ Шадар сайд цахим, инновац технологийг Туркменистаны төрийн удирдлага, санхүү-эдийн засгийн салбарт нэвтрүүлэх үүрэг хүлээжээ.

Эцэг Гурбангулы Бердымухамедов нь 2006 оны арванхоёрдугаар сард Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг нас барсны дараа түүнийг залгамжилсан юм. Зүүн Азийн Каспийн тэнгистэй хиллэх Туркменистан улс нь өнөөгийн цаг үед маш эрчимтэй хөгжиж буй, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс юм. Өнөөдөр тус улс нь таван сая хүн амтай бөгөөд байгалийн хий олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг.

Эх сурвалж: The Diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж