Спортын удирдах ажилтны зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Спортын удирдах ажилтны зөвлөгөөн болно

Биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2016 оны 4 сарын 7-8-нд Эрүүл мэнд, спортын яамны хурлын Б танхимд хоёр өдөр үргэлжилнэ. Зөвлөгөөний нээлтэнд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,соёл, үинжлэх ухааны байнгын хорооны дарга ..Батцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сумьяабазар, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ЭМСЯ-ны БТС-ын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан нарын хүмүүс оролцон илтгэл, мэдээлэл тавьж, үг хэлэх юм. Засгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны хэрэгжилт,БТС-ын салбарын хүний нөөцийн стратеги, хөтөлбөрийн тухай, БТСХТөвийн үйл ажиллагаа, аймаг, нийслэл, дүүргийн БТСГазар, Спортын холбоодтой хамтын ажиллагаа зэрэг асуудлыг энэ үеэр ярилцана.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, ЭМСЯам, БТС-ын хөгжлийн төв,  21 аймаг, есөн дүүргийн БТС-ын газар, МҮОХороо, Спортын холбоод, хүчний байгууллагуудын БТС-ын хороо, ИДС-ийн БТС-ын тэнхимийн удирлага, БТДС-ийн захирал, спортын төрөлжсөн сургалттай БТС-ын сургуулийн захирал зэрэг улсын хэмжээнд БТС-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 150 гаруй спортын удирдах ажилтан оролцоно. 

Энэхүү удирдах ажилтны улсын зөвлөгөөн жил бүрийн эхэнд Улаанбаатар хотод явагддаг бөгөөд энэ жил Хэрэглэгчдийн жил 2016” уриан дор зохиогдох байна. Зөвлөгөөнөөр нийслэлийн БТСГазар, Архангайн спортын сургууль, Говь-Сүмбэр аймгийн БТСГазраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны туршлагын талаар сонсох, МҮОХороо, Паралимпийн хороо, Мастеруудийн зэрэг спортын холбоодын ажил, удирдлагын ажлын арга барилаас суралцах, судлах ажил, АТГазар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн эрдэмтэн багш нарын төрөл бүрийн хичээлийг сонсох үйл ажиллагаа зөвлөгөөний хөтөлбөрт тусгагдан оржээ.

 Түүнчлэн БТС-ын хуулийн нэмэлт өөрчлөлт, салбарын шинэчлэлийн бодлого, 2016 онд ЭМСЯам, БТС-ын хөгжлийн төвөөс хийгдэж байгаа ажил, цаашид тавих зорилтыг ярилцан ялангуяа Монголын бүх ард түмний 14 дүгээр их наадмын явц, зохион байгуулалтын талаар БТС-ын хөгжлийн төвөөс яриа хийх ажээ. 

ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж