Харилцааны доголдол гаргасан замын цагдааг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

Харилцааны доголдол гаргасан замын цагдааг шалгаж байна

Харилцааны доголдол гаргасан замын цагдааг шалгаж байна

Улаанбаатар хотод өчигдөр (2021.02.11)-өөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаар багагүй гомдол нийслэлд иржээ.

Нийт ирсэн гомдлын хамгийн өндөр хувийг цагдаагийн алба хаагчид зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, чирэгдэл учруулсан. Мөн харилцаа, ёс зүйн хэм хэмжээг бариагүй асуудал гарсан билээ. 

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.ЭНХТӨР:

-Нийслэлийн шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд өчигдөр ирсэн нийт дуудлагын 25 хувийг цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол эзэлсэн. Өнөөдөр хоёр хувь хүртэл буурлаа. Өчигдөр хөл хорионы эхний өдөр аль аль талаасаа харилцааны зөрчлүүд гарсан байна. Иргэдийн анхаарлыг  татсан, харилцааны доголдол гаргасан алба хаагчтай холбоотой гомдлыг Тээврийн Цагдаагийн алба шалгаж байна. Өнөөдрөөс Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн биедээ авч явах ёстой бичиг баримтыг тодорхой болгож өгсөн. Ингэснээр энэ төрлийн гомдол өнөөдөр хоёр хувь хүртэл болж буурлаа. Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж