“Давхар дээл”-ийг тайлах төслийг дэмжлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Давхар дээл”-ийг тайлах төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

“Давхар дээл”-ийг тайлах төслийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2016.04.06/ Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Хэрэгжих хугацаа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөнө.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Сонгуулийн тогтолцоо нь холимог байгаа нөхцөлд аль нэг нам, эвсэл нийт сонгогчийн 50 гаруй хувийн санал авах боломжгүй. Эвслийн Засгийн газар байгуулагдана. Тийм учраас 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар нь цаашдаа яаж тогтвортой ажиллах вэ гэдгийг бодолцож энэ хуулийг гаргах ёстой. Үүний тулд зарим сайд нарыг УИХ-аас томилох шаардлага бий” гэдгийг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ-аас томилох шаардлагатай” гэснийг УИХ-ын дэд дарга Л.Цог эсэргүүцэв.

Тэрээр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ-аас томилох шаардлагаггүй. УИХ-ын Тамгын газрын даргатай адил төвшинд ажилладаг” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Ерөнхий сайд нь УИХ-аас томилогддог. Бусад сайд нь мэргэжлийн хүмүүс байх ёстой” гэсэн саналыг тус бүр илэрхийлсэн юм. Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учраас чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна.

Сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр тогтоов

Тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.  Уг төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээтэй харьцуулахад ойролцоо тусаж буй юм. Тодруулбал, 2012 онд сонгуулийн зардлын хэмжээг 16.8 тэрбум төгрөгөөр зааж өгч байсан аж.  Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд сонгуулийн зардлын задаргааг тодорхой болгохыг хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын өгч байгаа тайлбараар 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-06 202.70.42.26

УИХ-аас е.сайдыг л томилдог байх хэрэгтэй бүр үхэх гээд байгаа бол гадаад хэрэг, сангийн сайдаа нэмбэл болоо гэж

DanzanbaljirIn Enkhtaivan 2016-04-06 202.61.97.10

Давхар дээлийг 1998 оны 1 сарын 15-нд анх өмсүүлэхгүй гэж эсэргүүцсэнийхээ төлөө яс зуултанд яг 18 жил болжээ ...https://www.facebook.com/photo.php?fbid=1670034056592340&set=a.1670034029925676.1073742029.100007572858415&type=3&theater

Зочин 2016-04-06 150.129.142.145

Баярцогтын ярьж байгаа зүйл нь зөв ч байсан буруу ч байсан бүгд буруу. Намын дарга нарыг Засгийн газарт орж ажил гэдэг маш том хариуцлагыг өөрсдөд үүрүүлээд ямар байдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Жишээ нь Шийлэгдамбын хэрэг байна намын санхүүжилт босгох чинь баригдчихлаа гээл сууж байх жишээтэй. Иймэрхүү зүйлийг Баярцогтын ярьж байгаагаар өөрсдөд нь ямар байдгийг мэдрүүлж улс орноо жолоодох холоос хуцаснаас ойроос ирж ***** л гэсэн байна даа. Төрөөс хулгай хийхээр ямар байдгийг бас үзэх хэрэгтэй. Арай өөрөөр сэтгэж өөрөөр ажиллах Улс орноо хөгжүүлэхийг бодох байхаа намын дарга нар нь .....,

УИХ-ыг дэмжий 2016-04-06 150.129.142.145

Зочин 2016-04-06 202.21.112.150

Хувьсгалын салхи сэвэлзэнэ!

Зочин 2016-04-06 202.21.106.124

Нам тортэй коммунист засаглалаас одоо ялгарах юм алга. Тойрон хурээлэгчид, тусгай хангамж байгаа л биздээ. Нэмэгдээд улсын монго идэх явдал хэрээс хэтэрч, улс орноос урвах, худалдах явдал гаарчээ. Ийм ардчилал бид хуссэн уу. Томчууд нь санаатай ард тумнийг талцуулан хагаралдуулж, монгол хумуусийг гэмтэн болгон шоронд хийж байна. Ард нь хятад хятадын эрлийзууд инээгээд сууж байна. Тэд Монголын баялаг унэ цэнэтэй бухний ард эзэн суусан байна. Энэ шударга нийгэм уу. Монгол хун бур сонор сэрэмжтэй байж сэрэх цаг нь болсон байна. Ямар ч байсан хятадын *****, хятад царайлсан хог шааруудад саналаа огохгуй байх хэрэгтэй.

Зочин 2016-04-06 202.21.106.124

Одоо юу ч яриад тогтолцоо оорчлогдохгуй. Цаашид сонгуулийн дараа бужигнаан, эсвэл хувьсгалт эргэлт л харагдаад байна даа. Оор гарц байхгуй нь тодорхой. Эд нар Улс эх орноо бодох хумуус биш гэдэг нь 25 жил нотлогдсон байна. Нам дагасан ялзрал доройтол парламентын засаглалаас харагдлаа. Хаант засагтай дарангуйлал Монголд яг тохирно.

Төрийн албаны мэрэгшлийн шалгалтын номууд 2016-04-06 150.129.143.152

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан Зөвлөгөө ном, мөн Сорилгын хураамж тестийн ном (2016 оны) Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Зөвлөгөө номны үнэ нь 5000 төгрөг, Сорилгын хураамж тестийн ном нь 15000 төгрөг гэнэ.Мэргэшлийн шалгалт өгөх иргэн эхлээд Зөвлөгөө номыг судлаад, дараа нь Сорилгын хураамжид орсон тестүүд дээр ажиллавал гүн бат мэдлэгтэй болж, шалгалтаа амжилттай өгөх магадлалтай гэнэ.

Зочин 2016-04-06 182.160.35.179

УИХ ЗӨВХӨН ЕРӨНХИЙ САЙДЫГ Л ТОМИЛДОГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭС ТЭГВЭЭС АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА, ХУЙВАЛДААН ЗОГСОХГҮЙ. УИХ-ЫГ АЛЬ БОЛОХ АЛБАН ТУШААЛ, ЭД ХӨРӨНГИЙН НАЙМААНААС ХОЛДУУЛАХЫН ТУЛД ТӨСВИЙГ ТӨСЛӨӨС НЬ ҮНИЙН ДҮН, НЭР ТӨРЛӨӨР НЬ ӨӨРЧИЛЖ БОЛОХ ХЯЗГААРЫГ ХУВЬЧЛАН ТОГТООХ, ЧАДАХГҮЙ БОЛ УИХ ТАРДАГ ЗАРЧИМ БАРИХ.

Зочин 2016-04-06 103.26.194.107

Маш чухал. Тэр нам, энэ намаас боллоо гээд л байдаг. Яг үнэндээ тогтолцооноосоо л болж байгаа шүү дээ. Сайд нарыг Ерөнхий сайд нь шууд томилдог, огцруулдаг байх хэрэгтэй. Их хурлаас байх 3-ыгаа ч мөн шууд л өөрөө томилдог байя. Тэгвэл наад Их хурал чинь хуулиа батлахаас өөр ажилгүй болно. Гишүүн болох гэж зүтгэдэг ч хүнгүй болно. Авилга ч багасна. Энэ л хамгийн чухал даа.

Зочин 2016-04-06 103.57.92.83

Уул нь тийм. Гэхдээ энэ хууль зүгээр л сонгуулийн шоу. Сонгуулийн дараа ахиж хуулиа өөрчлөөд л сайд болно доо. Тэмээ хариулсан хүн буурийнхаа зан андахгүй гэж манай хэд тийм ч ариухан улс биш шүү дээ.