Нийслэлээс 447 зорчигч гарч, 453 зорчигч нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

Нийслэлээс 447 зорчигч гарч, 453 зорчигч нэвтэрчээ

Нийслэлээс 447 зорчигч гарч, 453 зорчигч нэвтэрчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 900 хүн нэвтэрчээ. Тухайлбал, 324 тээврийн хэрэгслээр 453 зорчигч хот руу нэвтэрч, 286 тээврийн хэрэгслээр 447 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан үүрэг гүйцэтгэжээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 254551 автомашинаар зорчсон 602480 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж