ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт зарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт зарлажээ

ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт зарлажээ
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл

Шинжлэх ухааны академиас ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлажээ. Захиралд нэр дэвшигч нь тухайн хүрээлэнгийн судалгааны чиглэлээр мэргэшсэн, шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Үүнээс хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбар, лабораторийн эрхлэгч, түүнтэй дүйцэх шинжлэх ухааны байгууллагын удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, хүрээлэнгийн судалгааны чиглэлээр сүүлийн 5 жилд гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, патентын эрх хамгаалсан, монограф гаргасан, доктор (Ph.D), эсвэл шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэгтэй эрдэмтэн хүн байна.

Захирлын сонгон шалгаруулалт зарласан хүрээлэнгийн жагсаалт:

          1.  Физик, технологийн хүрээлэн
          2.  Одон орон, геофизикийн хүрээлэн
          3.  Хими, химийн технологийн хүрээлэн
          4.  Биологийн хүрээлэн
          5.  Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
          6.  Газарзүй, гео-экологийн хүрээлэн
          7.  Палеонтологийн хүрээлэн
          8.  Геологийн хүрээлэн
          9.  Түүх, угсаатны зүйн хүрээлэн
         10. Археологийн хүрээлэн
         11. Хэл зохиолын хүрээлэн
         12. Философийн хүрээлэн
         13. Олон улсын харилцааны хүрээлэн
         14. Математик, тоон технологийн хүрээлэн

Нэр дэвшигчид нь дараах материалыг бүрдүүлэн хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17.30 цагт багтаан, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ гэжээ.   

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж