Саудын Араб цэргийн зардлаар ОХУ-ыг давж гарав

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Саудын Араб цэргийн зардлаар ОХУ-ыг давж гарав

 

Саудын Арабын цэргийн зардал нэмэгдэж, ОХУ-ыг ардаа орхиж гуравдугаарт бичигдэх болжээ. Саудын Арабын цэргийн зардал 2011 оноос хойш жил бүр өссөөр байгаа аж. Өнгөрсөн онд Саудын Араб 1.7 их наяд орчим ам.долларыг цэргийн зардалд зарцуулсан болохыг Стокгольм олон улсын энхийн судалгааны институт мэдээлжээ. Саудын Араб нь шийтийн босогчдын эсрэг жил гарангийн хугацаанд Йеменд дайн хийсэн юм. Цэргийн зардлаар олон улсыг АНУ тэргүүлсэн хэвээр байгаа бол Хятад улс удаалж байна.

 

Түүнчлэн Венесуэл улсын цэргийн зардлын хэмжээ 64 хувиар, Анголынх 40 гаруй хувиар тус тус буурчээ. Энэ хоёр орны эдийн засаг нь нефтийн экспортоос хамааралтай тул газрын тосны үнэ унасан нь цэргийн зардлыг танахад хүргэсэн аж.

 

Азийн орнуудын дунд цэрэг, армийн өрсөлдөөн нэмэгдэж, өнгөрсөн онд бүс нутгийн цэргийн зардлын хэмжээ 5.4 хувиар өсчээ. Хятадын засгийн газраас цэрэг, армийн хүчийг нэмэгдүүлэх болсон нь Азийн хөрш орнуудын дунд болгоомжлол үүсгэсэн аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж