Эрдэмтэд тав дахь хэмжээстийн хаалгыг олсондоо итгэлтэй байна | News.MN

Эрдэмтэд тав дахь хэмжээстийн хаалгыг олсондоо итгэлтэй байна

Эрдэмтэд тав дахь хэмжээстийн хаалгыг олсондоо итгэлтэй байна

Эрдэмтэд тав дахь хэмжээстийн хаалгыг олсондоо итгэлтэй байна

Эрдэмтэд сүүлийн үед хийж дуусгасан шинэ судалгааны ажлынхаа үр дүнд хар материйг бүрдүүлэгч бөөмсийг тав дахь хэмжээсттэй холбон тайлбарлах боломжтой хэмээн үзжээ.

Европын физикийн “С” сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгаа нь 1999 онд дэвшүүлж, түүнээс хойш олны анхаарлыг татсаар ирсэн олон хэмжээстийн онолыг удаан хугацааны турш судалсаар буй хар материтэй холбон тайлбарлахыг оролдсон анхны тохиолдол юм.

Олон жилийн турш хар матери байдаг эсэх тал дээр эрдэмтэд өөр өөр байр суурьтайгаар хандаж, зарим нь хар матери байдаг, нөгөө хэсэг нь байдаггүйг батлахаар оролдож байгаа юм. Хар матери хэмээх зүйл нүдэнд үзэгдэхгүй ч түүний эргэн тойронд болж буй үйл явдлаар нь таньж болдог аж.

Хар матери ялангуяа таталцлын хүчтэй маш их хамаатай юм. Эрдэмтэд хар материйн үл мэдэгдэх нууцлаг хүч үгүйсэн бол гаригууд хоорондоо таталцан оршилгүй, хаа сайгүй цацагдах байсан хэмээн үздэг байна. Хар матери болон түүнийг бүрдүүлэгч бөөмс хүний нүдэнд үзэгдэх боломжгүй. Үүнийг зарим эрдэмтэд хар матери харагдахгүй байна гэдэг нь байхгүй байгаадаа бус, өөр хэмжээстийн бөөмсөөс бүрдэж буйтай холбоотой хэмээн үзэж байгаа юм.

Судалгааны үр дүнд судлаачид хар материйн тусламжтайгаар тав дахь хэмжээстэд нэвтрэх боломж бий хэмээн дүгнэжээ. Гэвч одоохондоо байдаг эсэхийг нь ч бүрэн баталгаажуулаагүй байгаа зүйлийг эрхшээн өөрсдийн дураар ашиглана гэдэг бол боломжгүй зүйл билээ. Тиймээс судалгааг ахлан явуулсан эрдэмтэд физикийн шинжлэх ухаанд шинэ үе ирэх цаг болсныг хүлээн зөвшөөрчээ.

Математикчдын үзэж байгаагаар тав дахь хэмжээстийн гажуудлаас болж үүссэн орон зайд их хэмжээний фермион хуримтлагдсан байдаг байж болзошгүй аж. Тэдгээр хуримтлагдсан фермионууд нь өнөөг хүртэл ямар ч уламжлалт аргаар илрүүлж чадаагүй байгаа асар их хэмжээний хар материйг тайлбарлах гол арга байж болох юм. Тухайлбал, тав дахь хэмжээстийн гажуудалд гацсан фермионуудыг бид хар матери хэмээн эндүүрч байж магадгүй аж.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ард 2021-02-12 192.82.77.53

Хамгийн энгийнээр тайлбарлахд та өнгөрсөн ирээдүйд зэрэг очиж чадна. Бурхны хэмжээнд очно гэж бод….Ингээд Буддагийн сургаал биелж эхэлж байна

Avatar

Зочин 2021-02-12 185.220.101.198

!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-12 66.181.191.146

5 хэмжээст манай гариг оршихгүй, Бд звхөн гурван хэмжээстэд оршихоор бүтэцтэй. Таван хэмжээст ухамсар л орших байх. МАтериаллаг биет орших ямарч үндэслэл байхгүй. Бодол оюун чинь сэтгэж хүрвэл гайхамшгийг олж харна.

Avatar

Зочин 2021-02-12 202.126.88.214

4 хэмжээстэй найзаа.X,Y,Z,t

Avatar

Зочин 2021-02-12 202.126.88.214

Чиний оюун ухаан гайхамшигт хүрэхгүй .Энэ ертөнц 4 хэмжээстэй гэдгийг мэддэгүй хэрэг үү.3 координат цаг хугацаа

Avatar

Hash 2021-02-12 204.137.66.165

Not really

Avatar

Зочин 2021-02-12 103.212.117.198

tiim ym delhii deer bhgui eee zugeer amidartsgaay x

Avatar

/*-*/ 2021-02-12 49.0.142.40

Хүний тархи 3-аас дээш хэмжээсийг төсөөлж ойлгож чадахгүй, хар нүхэн дотор 27 хэмжээс байдаг бас цаг хугацаа зогссон байдаг гээ биз дээ

Avatar

Зочин 2021-02-12 122.201.22.174

Юуны чинь 5 хэмжээс вэ? 3 хэмжээсээ ч ойлгож чадахгүй байж.

Avatar

Зочин 2021-02-12 66.181.161.45

Bitgii dongostsgoo mongolchuud

Avatar

Оном 2021-02-12 66.181.185.116

Xexe.. хүний санаанд орсон бүхэн байдаг бж магадгүйм шүү.

Avatar

Зочин 2021-02-12 64.119.19.162

гайхалтай огторгуй хягааргүй N ..хэмжээст ертөнцөд бид амьдарч байна удахгүй 5,6 хэмжээст орчинг бид үзнэ, мэдрэнэ, амьдрана. Квант, Нано технолгид шилжинэ хүн хялбархан 100 наслана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж