Эрдэмтэд тав дахь хэмжээстийн хаалгыг олсондоо итгэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд тав дахь хэмжээстийн хаалгыг олсондоо итгэлтэй байна

Эрдэмтэд тав дахь хэмжээстийн хаалгыг олсондоо итгэлтэй байна

Эрдэмтэд сүүлийн үед хийж дуусгасан шинэ судалгааны ажлынхаа үр дүнд хар материйг бүрдүүлэгч бөөмсийг тав дахь хэмжээсттэй холбон тайлбарлах боломжтой хэмээн үзжээ.

Европын физикийн “С” сэтгүүлд хэвлэгдсэн тус судалгаа нь 1999 онд дэвшүүлж, түүнээс хойш олны анхаарлыг татсаар ирсэн олон хэмжээстийн онолыг удаан хугацааны турш судалсаар буй хар материтэй холбон тайлбарлахыг оролдсон анхны тохиолдол юм.

Олон жилийн турш хар матери байдаг эсэх тал дээр эрдэмтэд өөр өөр байр суурьтайгаар хандаж, зарим нь хар матери байдаг, нөгөө хэсэг нь байдаггүйг батлахаар оролдож байгаа юм. Хар матери хэмээх зүйл нүдэнд үзэгдэхгүй ч түүний эргэн тойронд болж буй үйл явдлаар нь таньж болдог аж.

Хар матери ялангуяа таталцлын хүчтэй маш их хамаатай юм. Эрдэмтэд хар материйн үл мэдэгдэх нууцлаг хүч үгүйсэн бол гаригууд хоорондоо таталцан оршилгүй, хаа сайгүй цацагдах байсан хэмээн үздэг байна. Хар матери болон түүнийг бүрдүүлэгч бөөмс хүний нүдэнд үзэгдэх боломжгүй. Үүнийг зарим эрдэмтэд хар матери харагдахгүй байна гэдэг нь байхгүй байгаадаа бус, өөр хэмжээстийн бөөмсөөс бүрдэж буйтай холбоотой хэмээн үзэж байгаа юм.

Судалгааны үр дүнд судлаачид хар материйн тусламжтайгаар тав дахь хэмжээстэд нэвтрэх боломж бий хэмээн дүгнэжээ. Гэвч одоохондоо байдаг эсэхийг нь ч бүрэн баталгаажуулаагүй байгаа зүйлийг эрхшээн өөрсдийн дураар ашиглана гэдэг бол боломжгүй зүйл билээ. Тиймээс судалгааг ахлан явуулсан эрдэмтэд физикийн шинжлэх ухаанд шинэ үе ирэх цаг болсныг хүлээн зөвшөөрчээ.

Математикчдын үзэж байгаагаар тав дахь хэмжээстийн гажуудлаас болж үүссэн орон зайд их хэмжээний фермион хуримтлагдсан байдаг байж болзошгүй аж. Тэдгээр хуримтлагдсан фермионууд нь өнөөг хүртэл ямар ч уламжлалт аргаар илрүүлж чадаагүй байгаа асар их хэмжээний хар материйг тайлбарлах гол арга байж болох юм. Тухайлбал, тав дахь хэмжээстийн гажуудалд гацсан фермионуудыг бид хар матери хэмээн эндүүрч байж магадгүй аж.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж