Токиогийн олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёширо Мори хүйсээр ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлснээсээ болж огцрохоор болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр “Эмэгтэйчүүд дэндүү их ярьж байна” хэмээн хэлснийг олон нийт ихэд шүүмжлэн, эсэргүүцлээ илэрхийлэх болсон билээ. Ийнхүү маргаан долоо хоног гаруй үргэлжилсний эцэст Мори өнөөдөр (2021.2.12) албан ёсны мэдэгдэл хийж огцрохоор болсон аж.
Мори өмнө нь “Эмэгтэйчүүд арай л дэндүү их ярих юм. Олимп зохион байгуулах хороонд илүү олон эмэгтэй орж ирвэл бид ярьж суусаар ажил урагшлахгүй байх байсан болов уу. Хэрвээ эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдвэл бид тэдний ярих цагийг хүчээр хязгаарлах шаардлага үүсэх байх. Эмэгтэйчүүд ярьж суусаар ажлаа хэзээ ч дуусгадаггүй. Тэр нь ядаргаатай” хэмээн ярьжээ.
Дараа өдөр нь 83 настай Мори ард түмнээсээ уучлал хүсч, огцрох бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Би сүүлийн үед эмэгтэйчүүдтэй нэг их харилцаагүй. Тиймээс одооны эмэгтэйчүүд ямар болсныг мэдсэнгүй” хэмээн хэлж байжээ. Гэвч иргэд түүний уучлалыг хүлээж авалгүйгээр үргэлжлүүлэн эсэргүүцэж, огцрохыг шаардсан билээ. Улмаар удаан үргэлжилж буй эсэргүүцэлд Мори бууж өгөхөөр шийдсэн байна.
Моригийн оронд Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Сабуро Кавабүчи томилогдох аж.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS UNILAD
Зочин 2021-02-12 202.9.40.171
Манай эмэгтэйчүүд эр нөхрөө хүндэлж бас уучилж ирсэн сайхан уламжлалтай. Япон, солонгос эмэгтэйчүүдийг бодоход манай эмэгтэйёүүд аливаад буурь суурьтай бас уламжлалаа дагаж ханддаг. Солонгос кино бага үзэж тэдний эмэгтэйчүүд шиг архи уучихаад бусдын гэр бүлийг үймүүлдэг, бас хорон хорчин зантай байж болохгүй шүү. Тэд нэг дор олуулаа шавааралдсан өөр зан заншил соёл, нөхцөл байдалтай орон
Зочин 2021-02-12 64.119.20.107
Ха-ха-ха!!! Энэ өвгөн Японы Ерөнхий сайд байсан мундаг хүн шүү дээ. Уул нь үнэн л үг хэлсэн байна шдээ. Даанч орчин цагт хүний эрх гэж эмзэг асуудал байдаг учраас хэцүү юм даа!
Зочин 2021-02-12 150.129.143.130
Манайхан 50 гарсан хүнийг зөнөг тэнэг мунаг гээд ажлыг нь хурааж ав ! гээд орилоод эхэлдэгсэн! Дэлхийд өөр байдаг болтой!
Зочин 2021-02-12 185.220.101.198
!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Чинбаатар 2021-02-12 202.55.188.38
Манай Хүрэлсүхийг дууриаж байна. Тэгээд ОУОХ ны дарга болох гэж бгаа гэсэн.
иргэнмонгол 2021-02-12 122.201.24.5
зөнөг япон солонгосоор нэг ийм юмнууд дүүрэн монгол чинь шал өөр соёл уламжлалтай сайхан орон
Зочин 2021-02-12 192.82.77.124
Монгол мэдтүгэй. Хүүхнүүд олширвол хүүршинэ
Зочин 2021-02-12 202.9.46.58
энэ хүн уул нь зөв зүйл хэлсэн байна. үнэнийг хэлсэн нь буруутдаг хорвоо шдэ, тээ
Зочин 2021-02-12 202.126.90.16
Буянтай юмаа ийм насан дээрээ ийм том улс шахуу байгууллагыг удирдан чиглүүлж чадаж байдаг мөн ч сайхан аа.
Толгой Хөлтэй Эмх Цэгцтэй Хууль Журамаа чанд сахидаг Ёс Жудагтай Улс Үндэстэн л Улс шиг Улс байж Хүн Ард нь Хүн шиг амьдардаг юм байна даа. Бодмоор Тунгаамаар