Улаанбаатар хотоос Дорнод аймагтаа ирэх хүсэлт гаргасан иргэдийг сар шинийн баяраас өмнө татан авах ажлыг Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрээр хоёрдугаар сарын 7, 9-ний өдрүүдэд автобусаар нийт 85 иргэнийг гэрт нь ирүүлсэн. Гэвч хоёрдугаар сарын 9-ний өдрийн автобусаар ирэх зөвшөөрөлтэй 45 иргэдийн дотор шинжилгээний хариу гараагүй дөрвөн иргэнийг тухайн үед автобусанд суулгалгүй үлдээсэн.
Харин иргэн Б-ын нэр, бичиг баримт, шинжилгээний хариуг ашиглан иргэн Н автобусанд сууж, Улаанбаатар хотоос гарчээ. Түүнчлэн Хөлөнбуйрын постоор нэвтрэх үедээ ч иргэн Б-ын нэрээр мэдээлэл, гэрийн тусгаарлалтын баталгааг бөглөж орж ирснийг хоёрдугаар сарын 10-ны өдөр тандалтын бүлэг илрүүлж, Шуурхай штабт яаралтай мэдээлж, цагдаагийн газарт шилжүүлэн шалгалтын ажил явагдаж байна.
Иргэн Н нь хоёрдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар байнгын цэгт шинжилгээ өгч, хариу 10-ны өдрийн 15:58 цагт сөрөг гарсан. Шинжилгээний хариу гараагүй байхад Дорнод аймаг руу нэвтэрсэн иргэн Н-ийн PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан бол түүнтэй нэг автобусанд ирсэн 41 иргэнд халдвар тараагаад зогсохгүй аймгийн хэмжээнд халдварын голомт үүсгэх маш том эрсдэл дагуулах байлаа. Тухайн иргэнд хариуцлага тооцно.
Эх сурвалж: Аймгийн Онцгой Комисс, Шуурхай штаб
nasaa 2021-02-12 64.119.24.181
heneggui erguu huduuniihunuus bolj korona taraad bga shuu dee.
Хуульч 2021-02-12 64.119.16.212
Энэ хүнийг торгож болохгүй. Хүн өөрийгөө халдваргүй гэж мэдээд орон нутгаа тэмүүлж, саадыг давсан байна. Бодит байдал нь сөрөгөөр тогтоогдсон бол хариуцлага тооцож болохгүй. Тэгсэн бол тэгэх байсан гэж хүнд хариуцлага тооцож болохгүй. Харин халдвар авалгүй, эрүүл мэндээ хамгаалж чадсанд нь талархах хэрэгтэй. Бусдын эрх чөлөөнд таамаглалаар халдаж болохгүй.
Зочин 2021-02-12 185.220.101.198
))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-12 202.55.191.130
bari hori torgo mungugui bol shorond hii. mongol ulsiin daisand toots
Зочин 2021-02-12 59.153.114.120
Халдвар илрээгүй ч гэсэн хууль дүрэм журам зөрчсөн тул бусдад сануулага өгөх мөн засаг захиргаа гэж байдаг гэдгийг мэдүүлэх үүднээс хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
Бод 2021-02-12 202.21.108.181
Хориход Covid-өрөө гэж бий болго. Тэнд санаатайгаар халдвар тараагчдийг хорих.
Зочин 2021-02-12 139.5.217.10
Zov horigdoj baihad ni ajil hiilgej garguulsan buh zardliig toluuleh heregtei
Зочин 2021-02-12 202.126.88.151
Шинжилгээний бичгээ өгсөн хүнийг мөн шийтгэ.
zochin 2021-02-12 192.82.73.228
mash undur torguuli nogduulah eostoi tegj bj dahin iim asuudal vvsehgvi