Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нэгдсэн арга хэмжээг нийслэл даяар өрнүүлж байна. Нэгдсэн арга хэмжээний үйл ажиллагаанд Аудитын газраас хөндлөнгөөс хяналт тавьж ажиллахаар болжээ.
Аудитын газраас хөл хорионы хязгаарлалтаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх туслалцааг үзүүлж, хамтарч ажиллах болно хэмээн мэдэгдсэн байна. Өнөөдрөөс дээрх үйл ажиллагаанд аудитын дөрвөн баг хяналт тавин ажиллаж эхлэх аж.
Түүнчлэн Аудитын газраас УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон Гамшгийн эрсдлийн үнэлгээний багтай ойрын хугацаанд цахимаар зөвлөлдөх уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Үйл ажиллагааны гүйцэтгэл, үүнтэй холбоотой ажил үүргийн харилцан уялдаа холбоог бүх шатанд хангах чиглэлээр мэргэжлийн байгууллага үнэлэлт дүгнэлт хийж, ажил үүргээ сайжруулахад Аудитын газрын дэмжлэг туслалцаа чухал юм.
Э.БУРАМ