Түргэн тусламжийн дуудлага өмнөх үеэсээ 3 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн дуудлага өмнөх үеэсээ 3 дахин нэмэгджээ

Түргэн тусламжийн дуудлага өмнөх үеэсээ 3 дахин нэмэгджээ

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны ЭТБЗГ-ын Б.Буянтогтох танилцууллаа. Тэрбээр “Улсын хэмжээнд 152 эх амаржиж, 154 нярай эсэн мэнд мэнд мэндэллээ. Хөл хорионы үед эрүүл мэндийн байгууллагын 300 гаруй ажилчин тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар нийт 1491 хүн үйлчлүүлсэн. Эрчим эмчилгээний тасагт 250 хүн эмчлүүлж байна.

Түргэн тусламжийн дуудлага өнгөрсөн хоногт өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдсэн. Харин энэ хугацаанд амбулаторийн үйлчилгээ цөөрсөн байна. Тогтмол хугацаанд эмчилгээ үйлчилгээнд ордог хүмүүс хуваарьт автобусаар явах, эсвэл ЭМЯ-наас гаргасан "зорчих эрхийн зөвшөөрлийн хуудас"-т үйлчлүүлдэг эмнэлгийнхээ эмчилгээ эрхэлсэн орлогчоор тамга даруулж, гарын үсэг зуруулж аваад зорчих эрх олгож байна. Эрүүл мэндийн байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна" гэв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж