УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:
-Өнөөдрийн байдлаар 19 тусгаарлах байранд 1160 хүн байна. Ойрын хавьтлаас гадна тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 496 иргэнийг нийслэлийн 7 тусгаарлах байранд тусгаарлан ажиглаж байна. Орон нутагт 124 иргэн тусгаарлалтад байна. Онцгой байдлын газрын 41, цагдаагийн байгууллагын 81, эрүүл мэндийн байгууллагаас 190 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Нийлбэр дүнгээр 312 төрийн алба хаагч тусгаарлан ажиглалтын горимыг сахиулах ажиллагаанд оролцож байна. Хоёрдугаар сард гадаадаас иргэдээ татан авахаар шийдвэрлэсэн. Эхний хоёр удаагийн нислэгийг амжилттай зохион байгуулсан. Цаашдын нислэгийг төлөвлөгөөт хугацаанд нь шуурхай штабаас зохион байгуулна. БНСУ, Япон улсаас нийтдээ 319 иргэнийг татан авч тусгаарласан байна. Үүнээс гадна гэнэтийн тохиолдолд шаардлагатай хүмүүсийг тусгаарлах 1500 тусгаарлах байр бэлтгэсэн.
Э.БУРАМ
Зочин 2021-02-12 64.119.19.248
Энэ 1 чадваргүй, худлаа том ярьсан нөхөр одоо хүртэл удирдлагад ажиллаад байгаанмуу? Улстөрчид нь огцорчоод байхад өчнөөн алдаа гаргачаад энэ нөхөр байгаад байх юм
Зочин 2021-02-12 185.220.101.198
!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Zochin 2021-02-12 192.82.72.52
750 d ni gadaadaas irgedee avchihoo