"Гэнэтийн тохиолдолд ашиглах 1500 тусгаарлах байр бэлтгэсэн"

Хуучирсан мэдээ: 2021.02.12-нд нийтлэгдсэн

"Гэнэтийн тохиолдолд ашиглах 1500 тусгаарлах байр бэлтгэсэн"

"Гэнэтийн тохиолдолд ашиглах 1500 тусгаарлах байр бэлтгэсэн"

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрийн байдлаар 19 тусгаарлах байранд 1160 хүн байна. Ойрын хавьтлаас гадна тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 496 иргэнийг нийслэлийн 7 тусгаарлах байранд тусгаарлан ажиглаж байна. Орон нутагт 124 иргэн тусгаарлалтад байна. Онцгой байдлын газрын 41, цагдаагийн байгууллагын 81, эрүүл мэндийн байгууллагаас 190 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Нийлбэр дүнгээр 312 төрийн алба хаагч тусгаарлан ажиглалтын горимыг сахиулах ажиллагаанд оролцож байна. Хоёрдугаар сард гадаадаас иргэдээ  татан авахаар шийдвэрлэсэн. Эхний хоёр удаагийн нислэгийг амжилттай зохион байгуулсан. Цаашдын нислэгийг төлөвлөгөөт хугацаанд нь шуурхай штабаас зохион байгуулна. БНСУ, Япон улсаас нийтдээ 319 иргэнийг татан авч тусгаарласан байна. Үүнээс гадна гэнэтийн тохиолдолд шаардлагатай хүмүүсийг тусгаарлах 1500 тусгаарлах байр бэлтгэсэн. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж